Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Өмнөговийн сургуулиуд “School police” ажиллуулж хэвшжээ
2017.12.5

 

“Сургуулийн эргүүл” хөтөлбөр орон нутагт ч амжилттай хэрэгжиж байна.

 

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг зургаа, сумдын долоон сургуульд эцэг, эхчүүд “School police”-ийн үүргийг гүйцэтгэж хэвшжээ. Аймгийн цагдаагийн газраас “School police” эргүүлийг хариуцсан нутаг дэвсгэртээ зохион байгуулах санаачилга гаргасныг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас дэмжин Сургуулийн орчинд эцэг, эхчүүдийн үүрэг гүйцэтгэх журмыг баталсан байна. Энэхүү журам батлагдсанаар “School police” эргүүлийн үүрэг гүйцэтгэх эцэг, эхчүүдийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай хантааз, дохиур мод зэргээр хангаж өгчээ. Түүнчлэн “School police” эргүүл ажилласнаар энэ оны эхний 11 сарын байдлаар сургууль орчимд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдээгүй эерэг үр дүн гарсан байна.

 

Даланзадгад сумын Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан С.Цоодол “School policе” хөтөлбөрийн талаар “Манай сургууль бага ангийн 900 сурагчтай. Нэг сурагчийн гэрээс жилд 1-2 удаа л “School police” гардаг бөгөөд эцэг, эхчүүд өөрийн болон бусдын хүүхдийн аюулгүй байдлын төлөө идэвхтэй оролцдог” гэж ярилаа. Мөн тус сургууль нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 1-5 дугаар ангийн сурагчдыг “Гараас гарт” буюу хичээлд ирэх цагт эцэг, эх, асран хамгаалагчаас нь хүлээн авч, тарахад нь хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Өмнөговийн сургуулиуд “School police” ажиллуулж хэвшжээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг