Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
“Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2017.12.5

 Монгол Улс, Япон Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд  олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй. Өнөөдөр/2017.12.05/ Гадаад харилцааны яам, Монгол улс дахь Япон улсын элчин сайдын яам хамтран Гадаад харилцааны яамны хурлын танхимд “Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлыг нээж Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрээр хурлын үйл ажиллагаанд амжилт хүсээд;

 

             

Манай хоёр улс 45 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан цагаас хойш Монгол Японы харилцаа хэлбэрэлтгүй урагшилж, эдүгээ бүс нутагт үлгэр жишээ болохуйц Стратегийн түншлэлийн түвшинд хүрч амжилттай хөгжиж байна. Ардчиллын үнэт зүйлс, харилцан итгэлцэлд суурилсан Монгол, Японы харилцаа нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын нэгэн чухал багана билээ. Энэхүү эрхэм харилцаагаа хөгжүүлэхийн төлөө уйгагүй зүтгэл, сэтгэл зүрхээ зориулж харилцааны үнэт өв,  нандин түүхийг бүтээлцэж ирсэн төр, соёл, нийгмийн зүтгэлтнүүд, ахмад дипломатчид, эрдэмтэн багш нартаа гүн талархал илэрхийлье. Монгол улсад ардчиллыг бэхжүүлэх, зах зээлийн эдийн засгийн тоголцоог бүрдүүлэх орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын Засгийн газар, ард түмний дэмжлэг туслалцаа чухал үүрэг гүйцтгэж ирсэн. Энэхүү өгөөмөр сэтгэлийн дэм эдүгээ ч үргэлжилж, манай улсын эдийн засаг төсөв санхүүгийн шинэчлэл хөгжлийн бодлогын санхүүжилтэд Япон Улсын Засгийн газраас дорвитой дэмжлэг үзүүлж буйд талархал илэрхийлье. Япон Улсын Засгийн газар, ард түмний энэхүү дэмжлэг туслалцаанд монголчууд бид гүнээ талархахын сацуу харилцан бие биеэ дэмжин түшдэг эрхэм анд нөхдийн найрсаг холбоогоо улам бүр бэхжүүлэхийг ямагт эрмэлзэж ирсэн. Монгол, Японы харилцаа 1996 оноос Иж бүрэн түншлэлийн 2010 оноос Стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байна. Нэн ялангуяа сүүлийн 10 гаруй жилд харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт урагшилж дээд өндөр түвшний итгэлцэл гүнзгийрч, харилцаа, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болох Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, стратегийн түншлэлийг хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөр зэрэг нэн чухал баримт бичгүүдээр агуулгыг нь баяжууллаа.

 

Монголд “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэсэн зүйр үг бий. Бид, Монгол Улс бие даасан хөгжлөө бататгаж, Монгол, Японы харилцааг хоёр улсын хөгжил цэцэглэл төдийгүй бүс нутгийн энхтайван, хөгжил цэцэглэлтийн төлөө улам бүр гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллах болно

 

Монгол, Японы харилцааны баялаг түүх, үнэт өв, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлагын талаар мэдлэг туршлага, санал бодлоо илэн далангуй хуваалцах энэхүү форум нь хоёр улсын цаашдын харилцааны чухал хөшүүрэг болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.

 

Үүний дараа Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Масато Такаоко үг хэллээ. Тэрээр;

 

               

Япон Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилйин ойн хүрээнд болж буй Монгол, Японы харилцаа эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаанд ажмилт хүсье. Манай хоёр орны харилцаа өдгөө Стратегийн Иж бүрэн түншлэлийн түвшинд хүрсэн. Монгол Улсад ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш хоёр орны харилцааг хөгжүүлэхэд манлайлж оролцсон Ерөнхий сайд асан Содномд гүнээ талархал илэрхийлье. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын сайд Г.Занданшатар нь манай 2 улсын харилцааг өнөөдрийн Стратегийн төвшинд гаргахад эхлэлийг тавьсан том үүрэгтэй хүн юм. Энэ танхимд хүрэлцэн ирсэн, хүмүүст дахин талархал илэрхийлье. Япон, Монголын харилцааны түүхийг улам өндөрт хөгжүүлэхийн төлөө та бүхэнтэй цаашид хамтран ажиллах хүсэлтэй байна гэсэн юм.  

 

Япон Улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар  “Монгол, Японы харилцаа, хувьсал, гэрэл  сүүдэр ” сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурлын үндсэн илтгэлийг тавилаа. Эрхэм Элчин сайд С.Хүрэлбаатар хэлэхдээ;

 

               

Миний хувьд  хоёр орны харилцааг хөгжүүлэх үйлсэд 42 жил оролцож, хичээн ажиллаж байна. Монгол, Япон хоёр улсын харилцааны түүх баялаг бөгөөд онцлог мөн үсрэнгүй дэвшилттэй юм. Ярих түүх арвинтай ч товчлон дүгнэхэд 45 жилийн хугацаанд Манай хоёр орны харилцаа танигдахааргүй хөгжсөн байна. Бие биеэ чухалчилж үздэг Стратегийн дотно түнш хэдийн болсон байна.  Зөвхөн нэг тоог дурдахад Ардчиллыг хөгжүүлж байсан он жилүүдэд Монгол Улсад гадаад улс орнуудын үзүүлж байсан зээл тусламжийн гуравны хоёр буюу нийт 3,2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Япон улс дангаар хийсэн байна. Дээд өндөр хэмжээний уулзалт, айлчлалууд тогтмолжсон. Япон Улсын дөрвөн ерөнхий сайд Монгол Улсад айлчилснаас Ерөнхий сайд Шинзо Абэ 3 удаа айлчилжээ. 50-иадхан жилийн өмнө дайн тулаан хийж байсан манай хоёр улс өдгөө Дипломат харилцаа тогтоогоод зогсохгүй, Стратегийн түншлэлийн шинэ шатанд дэвшин хөгжиж байгаа нь үсрэнгүй хөгжил гэж хэлж болно. Үүнийг нотлох нэгэн зүйл нь  Японы талаархи Монголын ард түмний ойлголт хандлага эрс эерэг болж өөрчлөгдсөн. Монголын талаарх Япон хүмүүсийн дотно хандлага бэхжиж гүйнзгийрснээс харж болно гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг