Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Шинэ жилийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв
2017.12.5

Нийслэлийн нутаг дэвсгэрт шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг шалгах, мөн үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллага, томоохон худалдааны төв, захуудад пиротехникийн хэрэгсэл худалдан борлуулалтанд тавих хяналт шалгалтыг эрчимжүүллээ.

 

 

Шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

 

Шинэ жилийн баяр тэмдэглэх, хүлээн авалт зохион байгуулах ресторан, караоке, баарны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг барилга байгууламжууд, үзвэр үйлчилгээ, соёл урлагийн байгууллагууд, пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, ашиглах зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагын галын аюулгүй байдал, түүнчлэн  хүн олноор төвлөрдөг томоохон худалдааны төв, зах болон нийтийн эзэмшлийн зам талбайд шинэ жилийн тоглоом, хэрэгсэл худалдаж буй иргэд хамрагдах юм.

 

Нийслэлийн хэмжээнд энэ хяналт шалгалт жил бүр зохион байгуулагддаг бөгөөд илэрсэн зөрчил дутагдлыг тухай бүр арилгаж, хууль зөрчсөн иргэд, байгууллага аж ахуй нэгжид хариуцлага тооцож ажилладаг.

 

Тухайлбал өнгөрсөн 2016 онд  нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт байршилтай нийт 425 обьектыг шалгаж, галын аюулгүй байдлын норм дүрэм, стандарт зөрчсөн 1049 зөрчил илрүүлэн гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 121 заавал биелүүлэх албан шаардлага, 144 мэдэгдэл,  6 танилцуулга, 11 дүгнэлтийг байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэд нь хяналт тавин ажилласан гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Шинэ жилийн баярыг угтаж хяналт шалгалтыг эрчимжүүлэв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг