Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Даланзадгадад иргэдийн эргүүл ажиллаж байна
2017.12.6

 

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, цогц шийдэл бий болгожээ. Ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт болон иргэдийн эргүүлийг ажиллуулж, камерын хяналтын системийг ашиглалтад оруулсан байна.

 

Даланзадгад сумын нутаг дэвсгэрийн эрүү, хэв журмын нөхцөл байдлыг харгалзан квадратын систем буюу найман хэсэгт хувааж, байнгын хөдөлгөөнт эргүүлийг ажиллуулснаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон иргэнээс ирүүлсэн дуудлага, мэдээлэлд цаг алдалгүй шуурхай очиж цагдаагийн байгууллагын тусламж, үйлчилгээг үзүүлж чадаж буйг цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Баянмөнх онцлов. Хөдөлгөөнт эргүүлд ашиглаж буй бүрэн тоноглосон “приус-30” маркийн найман автомашиныг орон нутгийн хөрөнгөөр шийдвэрлэж өгсөн нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд том дэмжлэг болжээ.

 

 

Гудамж талбайд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн төвд 40 ширхэг камерыг суурилуулан, Камерын хяналтын нэгдсэн төвд хянаж байна. Түүнчлэн иргэдийн сайн дурын эргүүлийг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулж, Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилчин, алба хаагчдыг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулж байгаа юм. Цагдаагийн газраас иргэдийн эргүүлийн үр дүнг харгалзаж, хагас жил болон оны эцэст урамшуулж тэдний гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд оролцсон идэвх зүтгэлийг нь үнэлдэг аж.

 

Р.Дулам

Даланзадгадад иргэдийн эргүүл ажиллаж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг