Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
”Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
2017.12.6

 

Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд  Монгол Улсын Гадаад харилцааны яам, Япон Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-тай хамтран “Монгол, Японы харилцаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг энэ оны 12 дугаар сарын 5-ны өдөр ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд зохион байгуулав.

 

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока нар  эрдэм шинжилгээний бага хурлыг нээж, үг хэлэв. Бага хурлын үйл ажиллагаанд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд  Б.Батцэцэг, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын удирдлага, Улаанбаатар дахь Япон Улсын ЭСЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, МУИС-ийн Олон Улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Монгол,  Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн удирдлага тэргүүтэй хоёр улсын эдийн засаг, боловсрол,  соёл, олон нийтийн байгууллагын төлөөлөгчид өргөнөөр оролцов.

 

Бага хурлын хүрээнд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайд асан, Монгол, Японы харилцааг дэмжих нийгэмлэгийн Ерөнхийлөгч С.Хүрэлбаатар “Монгол, Японы стратегийн түншлэлийн харилцааны эдүгээ ба ирээдүй” сэдвээр үндсэн илтгэл тавив. Мөн хурлын хүрээнд  “Монгол, Японы эдийн засгийн түншлэлийг хөгжүүлэх арга замууд”, “Соёл, боловсрол, олон нийтийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх арга замууд” сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлж, улс төр, аюулгүй байдал, бүс нутаг, эдийн засгийн хамтын ажиллагаа, түүний дотор эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг худалдаа, хөрөнгө оруулалтыг тэлэхэд ашиглах, эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны түүхэн өв, ирээдүйн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй санал солилцов.

 

Бага хуралд Японы Хүн төрөлхтний соёл судлалын хүрээлэнгийн захирал, монголч эрдэмтэн, профессор Ю.Конагая хүрэлцэн ирж, Япон дахь Монгол судлалын өнөөгийн байдлын талаар сонирхолтой илтгэл тавив. 

 

 

Эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Монгол, Японы харилцаа, Монгол дахь япон судлал, Япон дахь монгол судлалын талаарх 100 гаруй номын үзэсгэлэн, Японы нэрт ваар урлаач Х.Канэкогийн уран бүтээлийн үзэсгэлэн тус тус дэлгэгдэв.

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.mfa.gov.mn

”Монгол, Японы харилцаа” эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг