Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Өрхийн эмч нарыг яагаад ялгаварлав, Д.Сарангэрэл сайд аа
2017.12.6

Гэрэл зургийг MPA.MN

 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос хэвлэлийн хурал хийлээ. Тэд төр өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудыг ялгаварлан гадуурхаж байна хэмээн мэдээлэв.

 

Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Нийт төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг нөхөн олговор олгохоор болсон. Эрүүл мэндийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн нэмэлт хэлэлцээр өнгөрсөн баасан гаригт эхэлсэн. Харамсалтай нь өрхийн эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэж чадахгүйгээс үүдэн хэлэлцээр гацаад байна.

 

Улсын хэмжээнд 200 гаруй өрхийн эрүүл мэндийн төв бий. Энд 3000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд анхан шатны тусламж үйлчилгээг цаг наргүй үзүүлж байна. Одоо томуугийн дэгдэлтийн үед 22.00 цаг хүртэл ажиллаж байна. Ингэлээ гээд илүү цагийн хөлс өгдөггүй. 2014 оноос хойш өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилчдын цалинг нэг ч төгрөгөөр нэмээгүй. Харин хийдэг ажил нь хэд дахин нэмэгдсэн. Эрүүл мэндийн салбарынханд олгохоор шийдвэрлэсэн нөхөн олговор, урамшуулалд өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хувийн эмнэлэг гээд хамруулахгүй байна. Эрүүл мэндийн яам, Сангийн яам, Засгийн газар ийм зарчим баримталж байна. Төрийн үйлчилгээг үзүүлж байгаа өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын дургүйцлийг төрүүлж байна. 3000 ажилтныг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тиймээс холбоглох яам, Засгийн газарт 3000 хүний гарын үсэгтэй шаардлагыг хүргүүлнэ.

 

Эрүүл мэндийн салбарын нийт ачааны 80 хувийг өрхийн эрүүл мэндийн төвүүд үүрч байгаа” гэх мэдээллийг өглөө.

 

Мөн тэдний шаардлагыг хүлээн авч, 300 мянган төгрөг өгөхгүй бол өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнууд ирэх баасан гаригт Эрүүл мэндийн яамны гадаа эсэргүүцлийн цуглаан хийх юм байна. 

 

Б.Энэрэл

Өрхийн эмч нарыг яагаад ялгаварлав, Д.Сарангэрэл сайд аа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг