“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна
Улаанбаатар -22°
Трампын шийдвэр Ойрхи Дорнодын хямралыг даамжруулах уу
2017.12.6

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр эртний түүхт Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэл хэмээн зарлаж магадгүй байгаа талаар олон улсын хэвлэлийнхэн мэдээлж байна.

 

 

Трамп Элчин сайдын яамаа нүүлгэхээр төлөвлөж буй бөгөөд уг асуудлаар туслахдаа үүрэг өгчээ.

 

Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн Трамп олон улсад хандан мэдэгдвэл АНУ-ын олон жилийн турш хатуу чангаар даган мөрдсөн гадаад бодлогод өөрчлөлт орох эрсдэлтэй байгаа юм.

 

“Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийн нийслэл гэвэл палестинчууд зүгээр хараад суухгүй” хэмээн “CNN” агентлаг мэдээллээ. Учир нь Палестин Иерусалем хотын зүүн хэсгийг эртнээс өөрийн улсын нийслэл болгохоор төлөвлөж, НҮБ-ын дэмжлэг хүсээд олон жилийг ардаа өнгөрөөжээ.

 

“Трампын шийдвэр Израйлийн талд ашигтай байвал Ойрхи Дорнодын хямрал улам даамжирч, палестинчуудын дургүйцэл дээд цэгтээ хүрэх аюултай” хэмээн Арабын холбооноос мэдэгдэв.

 

Олон улсын хамтын нийгэмлэг Иерусалем хотыг бүхэлд нь Израйлийнх болохыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд “Иерусалем хот нь Ислам, Жүүд, Загалмайтны шашинтнуудын ариун газруудыг багтаасан түүхэн чухал газар. Тиймээс энэ ариун газрын нэг улс өмчлөх нь хууль бус” гэлээ.

 

Цагаан ордны тэргүүн өчигдөр дээрх асуудлаар Египетийн Ерөнхийлөгч Абдуль Фаттах аль Сиси, Саудын Арабын хаан Салман, Иорданы хаан Абдулла, Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай утсаар ярьжээ.

 

Удирдагчид Трампын шийдвэрийг эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, “АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт орсноор Ойрхи Дорнодод хэзээ ч дуусахгүй үймээн дэгдэх болно” хэмээн сануулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Трампын шийдвэр Ойрхи Дорнодын хямралыг даамжруулах уу
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг