Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
ОУВС-г буруутгаж, нэр хүндэд нь халдаж байгаад санаа зовж байна
2017.12.6


 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Ерөнхийлөгч ирэх оны төсвийн зарлагын хэсэгт хориг тавьсан. Үндэслэлийг нь хэр дүгнэж байна вэ?

 

- Ерөнхийлөгчийн хоригийг уншиж үзэхэд хэд хэдэн алдаа харагдаж байсан. Тухайлбал, Улсын төсөв, Нэгдсэн төсвөө агуулгыг нь ойлгоогүй холиод биччихсэн байна. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын болон орон нутгийн төсөв, Нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн зүйлээс бүрддэг. Орон нутгийн төсвийг аймаг, нийслэлийн ИТХ баталдаг. Тэгэхээр хоригт бичихдээ өөрсдөдөө тааруулаад тоогоо сонгочихсон бололтой. Наанадаж, 11 дүгээр сарын 14-нд баталсан 2018 оны төсвийн алдагдлыг өнөөдрийг хүртэл ДНБ-ий 9.5 хувь гэж ойлгож байгаад нь үнэхээр харамсаж байгаа. Улсын төсөвт  ДНБ-ий 8 хувь гэж баталсан. 1.5 хувиар буулгана гэдэг 600 тэрбум орчим төгрөгийн зөрүү юм. Тэгэхээр энэ бол тоглоом биш.

 

-ОУВС-гийн шаардлагаар  хууль зөрчиж төсөвт хэд хэдэн зүйл суулгасан гэж хоригт дурдсан байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

-Монгол Улстай хамтарч 2017 оны дөрөвдүгээр сараас хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ОУВС-г буруутгаж, түүний цаана манай улсад 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт өгч байгаа олон улс, байгууллагуудын нэр хүндэд халдаж байгаад санаа зовж байна. ОУВС-гаас хоригтой холбогдуулан бичиг ирүүлчихээд байна. 12 дугаар сарын 15-нд ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, Монголд хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрхэхээ хэлэлцэнэ. Үүнээс өмнө хоригийн асуудлыг шийдвэрлэхгүй бол Захирлын зөвлөлийн хурал дахин хойшлох эрсдэл үүсч байгаа юм.

 

Аймаг, нийслэлийн төсвийг 12 дугаар сарын 5-наас өмнө баталчихсан байгаа. Дээр нь 20-ноос өмнө сум, дүүргийн төсвийг батлах ёстой. Ингэж байж Монгол Улсын нэгдсэн төсөв бүрэн батлагдана. Тиймээс хуулийн хугацаатай, цаг хугацааны хувьд шахагдсан учир хоригийг яаравчлан шийдвэрлэх шаардлагатай.

 

-Хоригт “УИХ-ын гишүүний 3 тэрбум” гэсэн зүйл байгаа. Энэ талаар?

 

-Сая энэ талаар бол тайлбарлаагүй. Харин УИХ-аар хэлэлцэгдэх явцад нэмэгдсэн хөрөнгө оруулалтын талаар нэлээн ярьсан. Энэ бол УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын татварын гүйцэтгэлийг харахад хөдөө орон нутагт нэлээд буурах хандлага байгаа. Үүнээс үзэхэд хөдөө орон нутагт  аж ахуйн  нэгжүүд үндсэндээ үйл ажиллагаагаа зогсоосон, ажилгүйдэл нэмэгдэж байна.  Тэгэхээр эдийн засгийг сэргээх хүрээнд төсөвт 683 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт суулгаж өгсөн. Хөрөнгө оруулалтыг дагаад олон бодит үр дүн гарна. Тиймээс би хөрөнгө оруулалтыг хэзээ ч буруутгахгүй. Харин ч эдийн засаг сэргэнэ.

 

-Монгол Улсыг “оффшор бүс дэх улс орон” гэж зарласан гэх мэдээлэл олон улсын хэвлэлээр гарч эхэллээ. Энэ бодитой мэдээлэл үү?

 

-2017 оны зургадугаар сараас эхлэн Европын холбооноос манай Сангийн яамтай харьцаж эхэлсэн юм билээ. Манай улсын хувьд ил тод байх зарчмыг хууль, тогтоомжууддаа тусгах шаардлагатай гэж ЕХ үзэж байгаа. Учир нь ЕХ-ноос тавьж буй шаардлагад бусад орны иргэд Монголын аж ахуй нэгж,  арилжааны банкуудад ямар хувь эзэмшиж байгаа болон ямар данс эзэмшиж байгаа зэрэг мэдээлэл ил тод байх ёстой. Өөрөөр хэлбэл, гадны улсын иргэдийн татвар, арилжааны банкуудын дансны мэдээлэл ил байх, мэдээллийг нээлттэй солилцдог байх ёстой гэж үзэж байгаа юм билээ. Үүнд Сангийн яам анхаарч ажиллана.

 

- Монгол Улсыг оффшор бүс дэх улс орон гэж зарлах нь ямар үр дагавартай байж болох вэ?

 

-Таатай зүйл бол биш. Бид өөрсдөө оффшорыг эсэргүүцэж ярьдагтай адил Монгол дахь гадны иргэдийн данс, татварын мэдээллийг бусад орнуудтай нээлттэй солилцдог л болох ёстой юм.  

 

Н.Энх

 

ОУВС-г буруутгаж, нэр хүндэд нь халдаж байгаад санаа зовж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг