Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Тэйлор Свифт: Хөгшрөлт намайг хэзээ ч айлгахгүй
2017.12.6

Грэммигийн шагналт, дуучин Тэйлор Свифт “Teen Vogue” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Дуучны замналаа эхлүүлж байхдаа та буржгар үс, өвдгөө хүрсэн даашинз өмсдөг байсан. Харин одоо таны гадаад төрх илүү эмэгтэйлэг бас халуухан харагдаж байна?

 

-Би 27 настай. Би энэ насыг эмэгтэйлэг нас гэж боддог. Хүн насандаа тохирсон байх хэрэгтэй. Залуу харагдах чухал. Гэхдээ насаа хүндэлдэг байх нь илүү чухал.

 

-Хэдхэн жилийн дараа 30 нас хүрлээ. Хөгшрөлтөөс айхгүй байна уу?

 

-Үгүй ээ. Өнөөдрийг би үнэ цэнэтэй бас давтагдашгүй өнгөрүүлвэл би ирээдүйд харамсахгүй. Өдөр бүрийг сайхан өнгөрүүл. Тэгвэл та ирээдүйд өнгөрсөнөө бодож шаналахгүй. Хөгшрөлт намайг хэзээ ч айлгахгүй.

 

-Мэдээж хэрэг ганц бие амжилтад хүрсэн эмэгтэйн хувийн амьдралыг асуухгүй өнгөрч чадахгүй бололтой. Хуримаа хэзээ хийх вэ?

 

-Сайн мэдэхгүй байна. Нэг л зүйлийг амлахад би ганцаараа хөгшрөхгүй. Элэг бүтэн гэр бүл бол миний мөрөөдөл. Би сайхан гэр бүлтэй болохын тулд хөдөлмөрлөж явна. Сайн хань, сайн ээж болохоо хэлж мэдэхгүй байгаа ч хичээх болно.

 

-Гэхдээ ихэнх олны танил эмэгтэйчүүд хуримаа хийх бас хүүхэд төрүүлэхээс зайлсхийдэг?

 

-Эмэгтэй хүн бүхэн ээж, эхнэр болдог. Тэд хүсэхгүй байгаа бол тоогүй хэрэг. Би гэр бүлтэй болохыг хүсдэг. Эмэгтэй хүн амьдрах хугацаандаа хүүхэд төрүүлж, айлын эхнэр болохгүй бол байгалийн хуулийг зөрчиж байна гэсэн үг.  Би багаасаа халуун дулаан гэр бүлд өссөн болохоор гэр бүлийн үнэ цэнэ, хайр гэдгийг сайн мэддэг.

 

-Хүүхдийн тухайд?

 

-Охинтой болохыг хүсч байна. Миний “1989” цомогт “Охин” гэх дуу байгаа. Би энэхүү дууны үгийг бичиж байхдаа өөрийгөө ээж болсон мэтээр зүйрлэж бичсэн. Охинтой болбол эхлээд адилхан хувцас өмсөөд хотоор зугаалах болно.

 

-Хоёулаа хүүхэд, гэр бүлийн тухай нэлээн удаан ярилцлаа.

 

-Тиймээ. Эдгээр сэдвүүд миний тул гэж боддог.

 

 

-Та өнгөрсөн хугацаанд олон залуустай нэр холбогдсон. Энэ бүхэн олны анхаарлыг татсаар ирсэн?

 

-Мэдэхгүй юм. Хүн бүхэн миний нууц руу халдахыг хүсэх юм. Надад энэ бүхэн дарамт учруулдаг. Гэхдээ би тэднээс саллаа гээд сэтгэлээр унахгүй байна. Учир нь тэд надад хайрлахыг зааж өгсөн. Бас хүнээр хайрлуулахын сайхныг мэдрүүлсэн. Эр хүнээр хайрлуулах хамгийн сайхан. Бүх хүн жинхэнэ хайр дурлалтайгаа учирдаг гэж боддог. Тиймээс л би сүүлийн үед аз жаргал, дурлалын тухай дуулах дуртай болсон. Хайрын тухай өгүүлэх олон дуу надад бий. Тэднийгээ тоглолтынхоо үеэр дуулж байгаа. Салалт намайг улам хатуужуулж, хүчирхэг болгосон. Хэрвээ би шаналал гэдгийг мэдрээгүй байсан бол дуунууд минь чин сэтгэлийнх байхгүй байсан юм.

 

-Хэн нэгэнтэй болзож байгаа юу?

 

Үгүй ээ. Би ихэнх цагаа студи дээ өнгөрүүлж байгаа. Ямар ч эр хүн байхгүй. Зөвхөн урдах ажлаа хийж байна.

 

-Таны дууны үгүүд ихэвчлэн үнэнийг өгүүлсэн байдаг. Та уулзаад, салсан залуудаа хүртэл дуу зориулан бичдэг. Та хүүхэд нас, мөрөөдлийн тухай бичдэг?

 

-Хайр ямар өнгөтэй гэдгийг хэн ч мэдэхгүй. Би дуугаараа үнэнийг өгүүлэхийг хүсдэг. Хайр гэх зүйлийг чин сэтгэлээрээ мэдрээд дараа нь цаасан дээр бичихэд ямар өнгө гардаг гэж бодно. Анхны хайртайгаа учраад би түүнд зориулан дуу бичиж байсан. Тэр үед миний зүрх сэтгэлээсээ ягаан, ногоон өнгө ялгарч байсан. Ямар хурц байсан гээч. Харин салалтын дараа миний зүрхнээс саарал өнгө гарсан. Бодит түүх хүмүүст их таалагддаг. Хүмүүс миний дууг сонсдог гол шалтгаан энэ гэж бодож байна.

 

-Ижил хүйстнүүдийн дурлалын тухай. Таны бодол?

 

-Би тэднийг дэмждэг. Бүх хүн хайрлуулах эрхтэй. Бэлгийн чиг хандлагаасаа болж бусдад дээрэлхүүлэх нь хууль бус. Миний бодлоор бүх улс тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрч, эвээлдээ авах хэрэгтэй. Тэд нуугдах биш бидэн шиг эрх чөлөөтэй амьдрах цаг нь ирсэн. Тэд хэтэрхий олон жил сүүдэрт амьдарлаа.

 

-Хэрвээ таны ойрын хэн нэгэн дээрх замыг сонговол?

 

-Тэр удаан хугацааны турш бодож байж шийдвэрээ гаргасан байх. Тиймээс би түүнийг шийдвэрийг өөрчлөх эрх байхгүй.

 

Б.Дэлгэрцэцэг

Тэйлор Свифт: Хөгшрөлт намайг хэзээ ч айлгахгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг