Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Санхүүгийн салбарт ОУВС-ын зөвлөхүүд үнэлгээ хийж байна
2017.12.6

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгийн урилгаар ОУВС-гийн зөвлөх Филип Жонсон, Мими Хо нар манай улсад ажиллаж байна. Зөвлөхүүд энэ долоо хоногт багтаан санхүүгийн зохицуулагч байгууллагын чадавхыг бэхжүүлэх төслийн урьдчилсан судалгааг хийж, одоо байгаа чадавхыг үнэлэн, сайжруулахад шаардлагатай техникийн туслалцааг тодорхойлох юм.

 

 

Зөвлөхүүдийн судалгааны ажлын эхэнд Хорооны дэд дарга Д.Баярсайхан тэдэнтэй уулзаж, банкнаас бусад санхүүгийн салбарын ерөнхий төлөв, зохицуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагааны цар хэмжээ, далайцыг цаашид нэмэгдүүлэх шаардлага, байгууллагын бодлого, стратегийг танилцуулав. Сүүлийн жилүүдэд хурдацтай өөрчлөгдөн, дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээр баяжихын зэрэгцээ оролцогчдын тоо огцом нэмэгдэж буй санхүүгийн салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого түлхүү тавигдаж буй юм. Иймд банкнаас бусад санхүүгийн зах зээлүүдийн зохицуулалт, бодлогын удирдлага болон хяналт шалгалтын тогтолцоо, хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор урган гарч байна.

 

Ноён Филип Жонсон, хатагтай Мими Хо нар урьд өмнө манай улсад удаа дараа ирж ажиллаж байсан туршлатай зөвлөхүүд юм. Тэд дээр дурдсан хугацаанд Хорооны нийт газар, нэгжийн ажил, ачаалал, хүчин чадал болон гүйцэтгэлийн чанар зэргийг судлахын зэрэгцээ банкнаас бусад санхүүгийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байгаа зохицуулалтын байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн, хадгаламж, зээлийн хоршооны зах зээлд тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцоно.

 

ЭХ СУРВАЛЖ: http://frc.mn

Санхүүгийн салбарт ОУВС-ын зөвлөхүүд үнэлгээ хийж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг