Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
2017.12.6

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын А/605 дугаар захирамжийн дагуу байгуулагдсан Нийслэлийн Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус захирамжийн дагуу улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаарх мэдээллийг газар зүйн мэдээллийн системд суурилсан нийслэлийн дундын мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулах юм.

 

Хуралдааныг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ даргалж гишүүдээр нь Мэдээллийн технологийн газар, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Хөрөнгө оруулалтын газар, Гэр хорооллын дэд бүтцийн газар зэрэг нийслэлийн харьяа агентлагууд оролцлоо.

 

 

Мэдээлэл технологийн газраас төслийн хүрээнд хэрэгжиж байгаа open.ulaabaatar.mn системд хийгдсэн тендерийн үйл ажиллагааны процессийг кодолж дуусгасан, програмд өгөгдөл оруулж туршилт хийх ажлын шатандаа явж байгаа талаар танилцуулсан юм.

 

 

Мөн уг төсөл арга хэмжээний явцыг тооцох аргачлал, системээс ямар төрлийн тайлан авах, системийн ARCGIS map дээр хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын байршлыг ямар байгууллага оруулах, системийн иргэдээс санал авах хэсэгт хэн хариу өгөх гэх мэт зүйл дээр ажлын хэсэг санал солилцож зарим нэгэн журмыг тодорхой тусгахаар боллоо гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Шилэн тендерийн журмын төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг