Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Эмилия Кларк: Өөрөөрөө байх хэн нэгнийг хуулбарлахаас ч хэцүү
2017.12.7

“Game Of Thrones” цувралын од Эмилия Кларк “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд энэхүү өдрийн мэндийг хүргэе.

 

-Маш их баярлалаа.

 

-Таны гадаад төрх тун гайхалтай. Мэдээж хэрэг та гадаад төрхөндөө сэтгэл хангалуун байдаг биз дээ?

 

-Их гэнэтийн асуулт байна шүү. Бурхан минь хариулахад бэрх юм. Гэхдээ энэ ертөнц дээр байгаа бүх бүсгүйчүүд өөрийгөө давтагдашгүй ганц гэдгээ сайн мэддэг. Би ч гэсэн тэдэнтэй санал нэг байна. Хүн бүхэн давтагдашгүй. Өөрөөрөө байх хэн нэгнийг хуулбарлахаас ч хэцүү байж магадгүй.

 

-Тэгвэл таны давтагдашгүй зан чанар юу вэ?

 

-Би өөртөө үнэнч байдаг. Энэ бол миний давтагдашгүй зан чанар байж магадгүй. Өөртөө үнэнч байна гэдэг их хэцүү.

 

-“Game Of Thrones” цуврал гэхээр л шууд л таны дүр нүдэнд харагддаг. Уян зөөлөн сэтгэлтэй, саарал үстэй луугийн эх гэгддэг Дейенерис Таргерианд бүгд л хайртай. Энэ дүр яг л танд зориулагдсан мэт?

 

-Би анхныхаа сонгон шалгаруулалтаар энэхүү дүрийг авч байсан. Мэдээж хэрэг бүх зүйл амар байгаагүй. Зохиолоо унших хүртлээ би жаргалтай байсан. Харин уншиж дууссаныхаа дараа айдаст автсан. Миний чадвараас хол зөрүүтэй хэсгүүд их байсан. Гэхдээ би бууж өгөхийг хүсээгүй. Бусад шиг тэмцэхийг хүссэн. Би хэн нэгэнд боломжоо алдахыг хүсээгүй.

 

-Дейенерис Таргериантай хэрхэн холбогддог вэ?

 

-Бид нэг хүн болох гэж их хугацааг ардаа үлдээсэн. Түүнийг дэлгэцнээ гарахын тулд би олон зүйлийг золиослох шаардлага гарсан. Мэдээж хэрэг эхний золиос бол үсний өнгөө өөрчлөх. Би зураг авалт эхлэхээс өмнө надад саарал өнгө зохих болов уу гэж бодож байсан. Цуврал үзэгчдийн хүртээл болсоны дараа олон хүнээс сайхан үг сонссон.

 

-Хэрвээ та энэхүү цувралын нэгээхэн хэсэг болоогүй байсан бол...?

 

-Тэгвэл би хамгийн сайн үзэгчийн нэг байх байсан. Бүх цувралыг нь шимтэн үздэг үзэгч байх байсан.

 

 

-“Game Of Thrones” цуврал таниас их зүйлийг шаардаж байгаа мэт санагддаг.

 

-Тийм шүү санал нэгдэж байна.

 

-Таны нүцгэн бие энэхүү цувралын гол хэсгүүдийн нэг байсан. Мэдээж хэрэг нүцгэлэх амаргүй байсан биз?

 

-Амаргүй, амаргүй. /Инээв/ Би чинь Лондон хотноо төрсөн. Гэр бүл минь их хуучинсаг хүмүүс. Охиноо нүцгэлэхийг харах эцэг, эхэд минь хэцүү байсан байх. Үнэнийг хэлэхэд олны өмнө нүцгэлэх амаргүй байсан.

 

-Гэхдээ уран бүтээлч хүн зоригтой байх ёстой. Бусдын хэлсэн үгэнд тийм ч их ач холбогдол өгдөггүй биз дээ?

 

-Тоодоггүй ээ. Жүжигчин хүн зоригтой байх хэрэгтэй.

 

-Таныг хэд хэдэн залуустай холбон бичдэг. Энэ талаар?

 

-Мэдэхгүй ээ.

 

-Хуримаа хийх талаар бодож байгаа юу?

 

-Миний ойрын гурван жилийн төлөвлөгөөнд хурим байхгүй байгаа.

 

Б.Дэлгэрцэцэг 

Эмилия Кларк: Өөрөөрөө байх хэн нэгнийг хуулбарлахаас ч хэцүү
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг