Шинэ орон сууцны үнэ өсчээ ”Улаанбаатар төмөр зам”-ын даргад албан бичиг хүргүүллээ ХСИС-д томилгоо хийгджээ Жүдогийн Мастерс тэмцээнд манай 15 тамирчин мэдүүлгээ өгчээ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг Чингэлтэйн иргэдэд үйлчилнэ Засгийн газар арилжааны банк дахь мөнгөн хөрөнгөө эргүүлэн татна Барилга, хот байгуулалтын сайдтай ажил хэргийн уулзалт хийлээ Аврах тусгай ангийн шилдгүүд тодорлоо Хатан хаан Зул сарын баяртаа Меганыг урьжээ Кирстен Данст жирэмсэн болжээ П.Орхон, Э.Бэхбаяр нар ”Бөртэ чоно”-д нэр дэвшив 1.6 сая солонгосчуудад өрөө төлөхөд нь туслах “Аз жаргалын сан” Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг баталлаа Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцов Брэд Питт, Лауронс нар болздоггүй Өвчтний мэдээллээ солилцох боломжтой болно Зургаан хоккейчны олон улсад тоглох эрхийг хасав Зургаан настай охиныг хүчиндсэн хэрэгтэнд 18 жилийн ял оноолоо ХААН Банк, АХБ, Зээлийн батлан даалтын сантай хамтран ЖДБ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно www.smartcar.mn цахим системийг танилцууллаа
Улаанбаатар -20°
Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов
2017.12.7

 

Үндсэн хуулийн цэц Их суудлын хуралдаан хийж, Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг  хяналтын журмаар хянан шийдвэрлэлээ.

 

 Монгол Улсын Их Хурал  Иргэний хуульд  “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.” гэсэн хэсэг нэмжээ. Энэ нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “Ипотекийн зүйлийг өмчлөгчийн гуравдагч этгээдтэй байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь үүрэг гүйцэтгүүлэгчийн зөвшөөрлөөс хамаарна.” гэсэн мөн хуулийн  заалтыг агуулгаар нь дахин сэргээснийг Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас тогтоов.

 

 Түүнчлэн Улсын Их Хурал Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн холбогдох хэсгийг “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна.” гэж өөрчлөн найруулсан нь дээрх тогтоолоор хүчингүй болсон “... гагцхүү барьцаалагчийн зөвшөөрөлтэйгээр ...” гэсэн өмнөх заалтыг  агуулгаар нь дахин сэргээсэн байна гэж Үндсэн хуулийн цэц үзлээ.

 

 Тиймээс Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн эдгээр заалтыг хүчингүй болгов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

 

Үндсэн хууль зөрчсөн заалтыг хүчингүй болгов
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг