Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн зарлалаа
2017.12.7

Ерөнхийлөгч Трамп олон жилийн турш маргаантай байсан Иерусалем хотын асуудлаар өөрийн байр сууриа хүргэлээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт уламжлав.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ганцхан шийдвэр, ганцхан үг Ойрхи Дорнодод хэзээ дуусах нь тодорхойгүй эмх замбараагүй байдлын эхлэлийг тавих болно хэмээн Арабын орны тэргүүн нар сануулж байсан. Тэдний сануулгыг үл тоон Трамп өчигдөр эртний түүх Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн мэдэгдэж, Элчин сайдаа илгээлээ.

 

Цагаан ордны тэргүүн олон улсад хандан “Иерусалем хот бол Израйлийн албан ёсны нийслэл. Өнөөдрөөс эхлэн Израйль улсад суух АНУ-ын бүрэн эрхт Элчин сайд Иерусалем хотноо суух болно” гэж мэдэгджээ.

 

Олон жилийн турш АНУ-ын Элчин сайдын яам Израйлийн Тель Авив хотноо үйл ажиллагаагаа явуулж байсан юм.

 

“Вашингтоны шийдвэр Израйль, Палестины дунд дайн дэгдээх аюултай бус уу?” гэх сэтгүүлчийн асуултад Трамп “Миний шийдвэр олон эсэргүүцэлтэй нүүр тулна гэдгийг сайн мэдэж байна. Гэхдээ энэ бол бодит үнэн. Бодит байдлыг хүлээн зөвшөөрч буй үйл явдал. Нэг хотыг хүчээр Израйлийн нийслэл хэмээн  тулгаагүй” гэж хариулжээ.

 

“Израйль ардчиллыг хамгийн амжилттай хөгжүүлж буй цөөхөн улсуудын нэг” хэмээн Трамп Цагаан ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэж “Өнөөдрөөс  эхлэн бидний харилцаа илүү нээлттэй, илүү бат бөх болно” гэж уламжлав.

 

Иерусалем хотыг Израйлийн нийслэл гэдгийг олон улсаас АНУ ганцаараа хүлээн зөвшөөрч буй бөгөөд Арабын орны удирдлагууд Трампын шийдвэрт ихээхэн сэтгэл дундуур буйгаа албан бичгээр мэдэгдсэн талаар Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдэгдлээ.

 

Дээрх мэдэгдлийн дараа Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху төв телевизээрээ дамжуулан “АНУ-ын түүхэн шийдвэрт бид үргэлж талархах болно. Бид олон хүний эрх ашгийн нэн тэргүүнд тавьж, ажиллана” гэж хэлжээ.

 

Иерусалем хотноо олон ариун газрууд байрладаг бөгөөд жил бүр эдгээр дурсгалын газар мөргөхөөр олон орноос сая сая мөргөлчид тус хотноо ирдэг юм. Ерөнхий сайд “Эдгээр газруудыг үргэлж хамгаалалтадаа авч, мөргөлчдийн аюулгүй байдлыг хамгаалан ажиллах болно” гэв.

 

“Трампын шийдвэр хэтэрхий нэг талыг барьсан” хэмээн Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас мэдэгдэж “Бид хэзээ ч АНУ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж хэллээ.  “Иерусалем хот бол Палестины газар нутгийн нэгээхэн хэсэг. Иерусалем хот бол Палестины зүрх, нийслэл” гэж Ерөнхийлөгч мэдэгдэв.

 

1967 онд Ойрхи Дорнодод дэгдсэн дайны үеэр Израйлийн армийнхан Арабын мэдлийн Иерусалем хотыг өөртөө нэгтгэж, нийслэл хотоо хэмээн олон улсад мэдэгдсэн юм. Палестин тусгаар тогтнохыг эрмэлзэж, өнөөг хүртэл НҮБ-аас хамтран ажиллахыг хүсдэг билээ.

 

АНУ-ын үе үеийн Ерөнхийлөгч нар Иерусалем хотын асуудлаар өөрийн байр сууриа хүргэхээс аль болох татгалзаж ирсэн. Тэд Израйлийн нийслэл хотыг албан ёсоор баталгаажуулах асуудал Ойрхи Дорнодод хямрал үүсгэх болно хэмээн сэрэмжилж, уг асуудлыг зургаа, зургаан сараар хойшлуулж ирсэнээр өдийг хүрчээ.

 

Трампийн шийдвэр ийнхүү АНУ-ын сахилга баттай гадаад бодлогод өөрчлөлт хийсэн үйл явдал боллоо.

 

Сенаторууд эрхэм Ерөнхийлөгчөө өмнөх төрийн тэргүүн нар шигээ хүлээцтэй, уг асуудлыг сайтар судалж, хамгийн багадаа зургаан сарын дараа өөрийн байр сууриа нийтэд түгээх хэрэгтэй хэмээн сануулж байсан юм. Мөн Иерусалем хотоос гадна Трампын Солонгосын хойгийн талаар баримталж буй бодлого туйлаас муу байгааг сенаторууд сануулсаар байна.

 

Палестины алан хядах “Хамас” бүлэглэл “Иерусалем хотыг Израйлийнх гэж мэдэгдсэн Трамп тун удахгүй цусаар уйлах болно” хэмээн заналхийлсэн  аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Иерусалем хотыг Израйлийн нийслэл хэмээн зарлалаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг