Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Хөлбөмбөгчний машиныг өсвөр насныхан хулгайлж, эвджээ
2017.12.7

 

АНУ-ын хөлбөмбөгийн эмэгтэй шигшээ багийн довтлогч асан Эбби Уамбахын машиныг Флорида мужийн Нэйплэс дэх гэрийнх нь ойролцоогоос хулгайлжээ. Энэ хэрэг өнөөдөр болж өнгөрсөн байна. Машин нь хулгайд алдагдсанаас гурван цагийн дараа олдсон аж. Гэхдээ дотор салоноос нь эхлээд багагүй зүйлийг сүйтгэсэн байжээ.

 

Уамбах “Тэд машин дотор байсан үнэ цэнэтэй зүйлсийг маань хулгайлсан байсны дотор эхнэртээ өгөх гэж байсан цүнх, түрүйвч хоёр маань хүртэл байсан. Бас машины дотор талд маш бүдүүлэг үгсийг бичсэн байсан” гэж мэдэгдэв. Уг үйл явдлыг өсвөр насныхан хийсэн нь граж дахь хяналтын камерт бичигдсэн үлдсэнийг Уамбах өөрийн инстаграм хуудсандаа оруулсан байна. Уг бичлэгийн тайлбартаа тэрбээр:

 

“Өнөө өглөө машиныг маань сүйтгэсэн хүүхдүүдийг/тэнэгүүдийг буруу хүнийхээ машинаар оролдож, хулгайлсан гэдгийг мэдүүлэхийг хүслээ. Тэд машин дотор байсан үнэ цэнэтэй зүйлсийг маань хулгайлсан байсны дотор эхнэртээ өгөх гэж байсан цүнх, түрүйвч хоёр маань хүртэл байсан. Бас машины дотор талд маш бүдүүлэг үгсийг бичсэн байсан. Тэдний гурав нь цагаан арьстан байсан. Нэг нь юүдэнтэй цамц, карго богино өмдтэй байсан. Харин тэднийг зөөсөн жолооч нь Охайо гэдгийн О үсэгтэй улаан эсвэл хар саравчтэй малгайтай байсан. Саарал малгай, Найки шорт, Найки гуталтай бас нэг залуу байсан. Бас тэд машиныг буцааж тавихдаа хурууныхаа хээг хаалган дээр нь үлдээчихсэн байсан. Бид та нарыг олох болно. Хөршүүд үргэлж нэг нэгнийхийгээ эргэж тойрч байдаг юм. Манай хөршийн камерт машины чинь номер үлдчихсэн байгаа тэнэгүүдээ.Хэрвээ та нар өөрсдөө буруугаа хүлээгээд, хулгайлсан зүйлсээ буцааж өгч, машины маань эвдэрсэн,бохирдсоныг барагдуулж өгвөл бид хэрэг үүсгэхгүй. Хэрвээ үгүй бол та нар шоронд орох болно. 24 цагийн хугацаа өгье. Хэрвээ тэдний талаар мэдээлэл өгөх хүн байвал холбогдоорой. Баярлалаа” гэж бичжээ.

 

Б.Энх-Амгалан

 

 

Хөлбөмбөгчний машиныг өсвөр насныхан хулгайлж, эвджээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг