Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
“Ертөнцийг аврагч” зураг Абу Дабигийн Луврын музейд байрлана
2017.12.7

АНУ-ын Нью Йоркийн “Christie’s” дуудлага худалдаагаар Италийн нэрт зураач Леонардо да Винчийн “Ертөнцийг аврагч” хэмээх уран зураг 450 сая ам.доллароор зарагдсан билээ. Дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнээр зарагдсан зургаар уг бүтээл тодроод буй юм. Дуудлага худалдаа өнгөрсөн сарын 15-нд болсон бөгөөд өнөөг хүртэл “Ертөнцийг аврагч” зургийг хэн авсан нь нууц хэвээр байсан.

 

 

Тэгвэл уг зургийг өчигдөр хаашаа илгээсэн талаараа албаныхан мэдэгдсэн талаар  “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Дээрх мэдээллийн дараа  АНЭУ-ын Луврын музей “Ертөнцийг аврагч” зураг яг одоо Абу Даби дахь манай байранд ирж байна” гэж жиргэжээ.

 

Энэхүү зургийг үзэхээр олон сая жуулчин Абу Дабид ирнэ хэмээн тооцоолж байна.  Уг луврын музейд дэлхийн соёлын өвд багтах 600 гаруй бүтээл бий билээ.  Эрх баригчид Абу Дабиг дэлхийн соёл урлагийн төв болгохоор төлөвлөж, дэлхийн шилдэг бүтээлүүдийг үнэ цохин худалдан авч буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

“Ертөнцийг аврагч” зураг Абу Дабигийн Луврын музейд байрлана
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг