Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Б.Алтанбагана: Алт боловсруулах цех хоёрхон байгаагаас мөнгөн усны аюул нүүрлэж байна
2017.12.7

Гэрэл зургуудыг MPA.mn

 

“Хариуцлагатай бичил уурхайн төлөө хамтдаа” үндэсний чуулган яг одоо болж байна. Чуулганыг УУХҮЯ, АМГТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран зохион байгуулж байгаа юм.  

 

Манай улсын экспортын орлогын 80 хувийг, улсын төсвийн дөрөвний нэгийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тиймээс бичил уурхайчид хариуцлагатай байх нь чухал.    

 

Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Д.Баярмаагаас хариуцлагатай бичил уурхайн талаар лавлахад “Хариуцлагатай бичил уурхай гэдэг нь тухайн орон нутгийн зохион байгуулалтад орсон. Нөхөн сэргээлтээ хийдэг, байгалиа хамгаалдаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан байдал зэргийг нэгтгээд хариуцлагатай уул уурхайг бүрдүүлдэг. 2018 оноос хувиараа ашигт малтмал олборлогч бичил уурхайч зэргийн ялгааны талаарх мэдээллийг иргэдэд хүргэхээр ажиллах болно. Одоогоор манайд холбоонд 17 аймгийн 45 сумын 6300 гаруй гишүүн нэгдээд байна. Холбоо байгуулагдсанаас хойш бичил уурхайчдыг нэгтгэх, зохион байгуулах, албажуулах ажлыг Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулсан. Үүний хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч иргэд зохион байгуулалтад орон бичил уурхайчин болж хуулийн хүрээнд ажиллах болсон. Хуулийн хүрээнд ажиллаж байгаа иргэнийг орлогын эх үүсвэртэй болсон үед нь өөр ажлын байр руу шилжүүлэх тал дээр ажиллаж байгаа” гэлээ.

 

“Тогтвортой бичил уурхай” төслийн үндэсний зохицуулагч Б.Алтанбаганаас сэдвийн хүрээнд зарим зүйлийг тодрууллаа.  

 

-Жил бүр бичил уурхайн чиглэлээр чуулган зохион байгуулдаг. Энэ удаагийн чуулганы онцлог юу вэ?

 

-Чуулганыг дөрвөн жилийн турш зохион байгуулж байна. Чуулганаар тухайн жил бичил уурхайн салбарт гарсан үйл ажиллагааг олон нийтэд таниулах, аймаг, сумдын удирдлагуудад мэдээлэл өгөхийг зорьдог. Энэ жилийн хувьд 2017 онд батлагдсан хууль тогтоомжийн талаар зөв ойлголт өгч байна.

 

-Бичил уурхайн чиглэлээр явуулсан сүүлийн үеийн судалгаанаас сонирхуулахгүй юу?

 

- Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хойш, 12 дахь жилдээ хэрэгжүүлсэн. Судалгааг төрөл бүрийн хэлбэрээр хийсэн. Хамгийн сүүлд ҮСХ-той хамтран хийсэн “Бичил уурхай эрхлэгчдийн” судалгаа хийсэн. Үүгээр бичил уурхайчдын  хөрөнгө оруулалтын хэмжээ, тэд эрхээ хэр мэдэж байгаа зэргийг судалсан.

 

 

-Тус салбарт тулгамдаж буй асуудал нь юу байна вэ?

 

-Нэгдүгээр асуудал нь газар байна. Бичил уурхайчид газар авах гэхээр ямар нэгэн тусгай зөвшөөрөлд орсон байдаг. Мөн алтаа боловсруулах газар хангалттай биш байна. Алт боловсруулах цех  улсын хэмжээнд хоёрхон байна. Үүнийг нэмэгдүүлэхгүй бол Монгол Улсад мөнгөн усны аюул нүүрлэхээр байна. Түүнчлэн санхүүжилт, тоног төхөөрөмжөө сайжруулах шаардлагатай байна.

 

-Нөхөн сэргээлт ямар байна вэ?

 

-Уул уурхайн нөхөн сэргээлт арван хэдэн жилийн өмнөхөөс харьцангуй сайжирсан. Энэ жил шинэ журам гарсантай холбоотойгоор нөхөн сэргээлтийн аргачлалыг гаргасан. Энэ нь аль болох хямд өртгөөр үр ашигтай нөхөн сэргээлт хийхийг боловсруулсан арга. Үүнийг ашиглан бичил уурхайчид нөхөн сэргээлтээ хийх боломжтой. Мөн төслийн хүрээнд 200 га, бичил уурхайчид 100 га, нийт 300 га газрыг нөхөн сэргээсэн.

 

-Бичил уурхайд аль салбар давамгайлж байна вэ?

 

-АМГТГ-аас гаргасан судалгаагаар 78 хувийг алтны бичил уурхай эзэлж байна. Үүний дараа жонш, нүүрс, өнгөт нүүрс ордог.

 

-Монголбанканд очиж буй нийт алтны хэдэн хувийг бичил уурхайчид тушаадаг вэ?

 

-Арваннэгдүгээр сард Монголбанканд тушаасан 18 тонн алтны 60 гаруй хувийг хувь хүн тушаасан байдаг. Үүнд бичил уурхайчид багтдаг.

 

Р.Дулам

Б.Алтанбагана: Алт боловсруулах цех хоёрхон байгаагаас мөнгөн усны аюул нүүрлэж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг