Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
ХХААХҮЯ “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ
2017.12.7

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны  хамт  олон “Цагаан тууз зүүх аян”-д оролцож,  “Хүчирхийлэлд үгүйгэж хэлье” хөдөлгөөнд нэгдлээ. Уг аянд ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, дэд сайд Ж,Сауле, Төрийн Нарийн Бичгийн дарга Л.Баяртулга нар яамныхаа хамт олныг манлайлан түүчээ болж оролцлоо. ХХААХҮ-ийн яамны хамт олон “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” 16 хоногийн аянд дуу хоолойгоо нэгтгэж, хүчирхийллийн эсрэг хүн бүр “үгүй” гэж хэлэх давлагааг бусад төрийн байгууллагуудад уриалж байна.

 

 

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг  жил бүрийн 11 сарын 25-наас 12 сарын 10-ны өдрүүдэд  16 хоногийн турш зохион байгуулдаг уламжлалтай. 1991 оноос хойш дэлхийн 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс  энэ аянд нэгдэж, охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг шаардан, дэлхий нийтийн хөдөлгөөнийг өрнүүлж байжээ.

 

Тус аяны хүрээнд доорх тэмдэглэлт өдрүүд тохиодог нь охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх  төрлийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг хүний эрхийн хүрээнд, цогцоор авч үзэх боломжийг бий болгодог:

 

  • 11 сарын 25  Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох   олон улсын өдөр
  • 11 сарын 25  Эрчүүд хүчирхийллийн эсрэг олон улсын Цагаан туузтаны өдөр  
  • 11 сарын 29 Хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйчүүдийн олон улсын өдөр   
  • 12 сарын 01  ДОХ-той тэмцэх олон улсын өдөр
  • 12 сарын 03  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр 
  • 12 сарын 10  Олон улсын Хүний эрхийн өдөр 

 

 

Манай улсын хувьд 1997 онд энэ аяныг Хүчирхийллийн эсрэг  үндэсний төв анх зохион байгуулсан.  2004 оноос хувь хүмүүс, бүлгүүд, төрийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагууд аянд нэгдэж эхэлсэн. Энэ аян нь хүмүүс, олон нийтийн санаачилга, бүтээлч оролцоог нэгтгэж, шинэ хамтын ажиллагааг өрнүүлж хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

 

Хүчирхийллийг тэвчихгүй байхыг,  нуугдмал, чимээгүй байдлыг халахын төлөө хүн бүр дуугарч эхлэх нь нэн чухал юм. Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө хүн бүр дор бүрнээ жижиг ч болтугай алхам хийж, хүчээ нэгтгэн санаачлаг гаргахад  уг  аяны зорилго оршиж байгаа юм.

 

“Хүчирхийлэлд үгүй гэж хэлье”

 

ЭХ СУРВАЛЖ: http://mofa.gov.mn

ХХААХҮЯ “Хүчирхийлэлд үгүй гэж хэлье” аянд нэгдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг