Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
АМГТГ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа
2017.12.7

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Баатарцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Х.Хэрлэнг тус албан тушаалд томилжээ. Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. Тэрээр Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга, “Монгол Шуудан” компанийн ТУЗ-ын дарга, Монголын төмөр замын ТӨХК-ийн дэд дарга,  “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” компанийн ТУЗ-ын дарга, Монгол, Болгарын хамтарсан “Монголболгаргео” компанийн ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалд ажиллаж байсан байна.

 

 

Товч намтар:

1975-1985 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотын ерөнхий боловсролын сургууль
1985-1991 онд Политехникийн дээд сургууль
1999-2001 онд МУИС-ийг Эрх зүйч
2009 онд ШУТИС-д магистрын зэрэг хамгаалжээ

 

Ажилласан жилийн туршлага:

1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
2000-2006 онд АМХЭГ-т Кадастрын албаны дарга
2006-2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд Хөнгөн үйлдвэрийн газрын орлогч дарга
2007-2010 онд “Эйч Ти Эм” компанийн Захирал
2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлагын газрын дарга
2012 оноос “Эйч Ти Эм” компанийн Захирлын албан тушаалыг хашиж байжээ.

АМГТГ-ын шинэ дарга ажлаа хүлээн авлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг