Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
С.Эрдэнэ: АН-д улс төрийн хүчирхэг нам болох зорилго бий
2017.12.7

 

Шинэчлэлийн бодлогын шинэ давалгааны эхлэл болж буй “Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр МҮЭСТО-нд эхэллээ. Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд хүрэлцэн иржээ.

 

Ардчилсан намын дарга С.Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ “Бид анхан, дунд шатны бодлого, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилготой хоёр жилийн аяныг эхлүүлж байна. Бидний өмнө Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлж, ирээдүйг харсан, алсын хараатай улс төрийн хүчирхэг нам болох гол зорилго бий. Үүнд хүрэхийн тулд намынхаа анхан, дунд шатны намын байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийн чадавх, оролцоог нэмэгдүүлэх том зорилтыг тавьсан” гэв. Тэрбээр шинэчлэлийн бодлогын зорилтын талаар тавьсан илтгэлдээ Ардчилсан нам шинэчлэлийн бодлогын хүрээнд юу хийв гэдгээ дүгнэх ёстойг онцлоод энэ хугацаанд хийсэн ажлуудаа танилцуулж, өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, улс орны хөгжлийн бодлогын цаашдын зорилт, 2012-2016 онд АН-ын хийж, хэрэгжүүлсэн ажлын үр дүнг дурдав. Үүний дараа Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан зөвлөгөөнд оролцогчдод Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойн баяр хүргэж, намын шинэчлэлийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх ажил болон зөвлөгөөний хөтөлбөрийн хүрээнд хийх сургалтуудын талаар мэдээлэл өгсөн юм. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат УИХ дахь намын бүлгийн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийсэн бол АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа, АЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Хулан нар байгууллагын мэдээллийг хүргэж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцууллаа. Зөвлөгөөн энэ сарын 9-нийг хүртэл үргэлжилэх бөгөөд маргааш намын дотоод үйл ажиллагааны чиглэл бүрээр сургалт зохион байгуулах юм байна.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: http://demparty.mn

С.Эрдэнэ: АН-д улс төрийн хүчирхэг нам болох зорилго бий
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 12, Мягмар гараг