Гашуунсухайтын гаалийн ТӨРИЙН эсрэг ажиллагаа Германы эрх баригчдын мэдээллийг хакердахыг завджээ Энхийг сахиулсан цагдаа нарыг шагналаа Кикбоксоор дэлхийн эмэгтэй хошой аваргатай боллоо М.Лувсанданзан: Би огтхон эргэлзэлгүй ажлаа ч хийнэ, спортоо ч орхихгүй гэж хариулсан Харригийн сүйт бүсгүй иог сурталчлав Мэргэжлийн боксчны чих тасрах дөхөв ОХУ-ын иргэдийг төрийн одонгоор шагналаа Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хэрэгтэй ХААН Банкны дөрвөн тооцооны төв цусны даралт хэмжих багаж бүхий булантай боллоо Ц.Оюунгэрэл: Би ”Ногоон нүдэн лам”-ынхаа II дэвтэрт сайхан цагийг бичнэ гэж бодсон УИХ эдийн засгийн хүндрэлээс гарах асуудлаа шийдээгүй байна Баруун бүсэд шинэ автотээврийн төв үүдээ нээлээ Монголын ихэр охидын амжилт Геннист бичигдэнэ Адрина Лима: Цаг хугацааг зогсоож чадахгүйгээс хойш хөгшрөхөөс айхгүй байна Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Л.Энх-Амгалан ахална Аспирины тусламжтай хагнаас ангижрах арга Өнгөө алдсан тохойг хэрхэн арчлах вэ ОХУ-ын зуучлалаар АНУ, Пхеньяны удирдлагууд уулзаж магадгүй 3000 жилийн турш Иерусалим хот Израйлийн нийслэл байсан
Улаанбаатар -23°
Шилдэг боксчдын тулаанд У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөнө
2017.12.7

 

Өнөөдөр 15:00 цагаас Монголын Шилдэг Боксчдыг шалгаруулах Капитрон банкны нэрэмжит тэмцээн эхэлж байна. 12 сарын 10-ыг дуустал үргэлжлэх уг тэмцээнд Монголын жин жингийн шилдэг тамирчид өрсөлдөж байгаа юм. Уг тэмцээний ач холбогдол нь Токио-2020 зуны Олимпод өрсөлдөх  баг тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж буй аж.

 

Уг тэмцээн нь эмэгтэй 5 жингийн 31, эрэгтэй 7 жингийн 47 тамирчны дунд AIBA буюу олон улсын боксын холбооны дүрмийн дагуу явагдах аж. Спортын төв ордны “А” зааланд эхэлж буй уг тэмцээнд үе үеийн шилдэг боксчид оролцож байгаа бөгөөд насны хязгаарын хувьд 1977-1998 оны хооронд төрсөн тамирчид өрсөлдөж байгаа юм. Тэмцээн өнөөдөр маргааш гэсэн хоёр өдөр уртдчилсан тулаануудаар өрнөж байгаа бөгөөд 9, 10-ны өдрүүдэд хагас шигшээ болон шигшээ тулаанууд болж медалийн эзэд тодорно.

 

 

Сонирхуулахад сүүлийн 3 жил рингэнд гараагүй Монголчуудын хайртай боксеруудын нэг болох 2012 оны Лондонгийн Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл, дэлхийн цомын мөнгө, ААШТ-ий алт хүрэл медальт, Зүүн Азийн наадмын аварга, Азийн наадмын мөнгөн медальт МУГТ У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөхөөр болоод байгаа юм.

 

 

Мөн тэмцээний нээлтэнд Fire хамтлагийн дуучин Б.Даваадалай буюу Далай ирж ая дуугаа өргөсөн юм. Мөн тэмцээнийг нээж зохион байгуулагчид үг хэлж, тамирчдын болон шүүгч нарын төлөөллүүд шударга өрсөлдөх тангараг өргөснөөр ширэн бээлийтнүүдийн тулаан эхэлж байна.

 

Б.Энх-Амгалан

Шилдэг боксчдын тулаанд У.Мөнх-Эрдэнэ өрсөлдөнө
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 11, Даваа гараг