Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна Мэдээллийн технологийн бодлогын зөвлөл хуралдлаа Британи: Галд өртөж, амиа алдсан иргэддээ хүндэтгэл үзүүллээ
Улаанбаатар -22°
АНДУУД санаачилгыг анх удаа танилцууллаа
2017.12.7

 

“Ардчилсан намын анхан, дунд шатны удирдах ажилтны анхдугаар зөвлөгөөн” өнөөдөр МҮЭСТО-нд эхлэв. Монгол орны 330 сум, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооны анхан, дунд шатны удирдах ажилтнууд, идэвхтэн гишүүдээс бүрдсэн 1150 гаруй төлөөлөл тус зөвлөгөөнд оролцож буй юм. Зөвлөгөөний үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат , АЭХ-ны тэргүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийсэн бөгөөд мөн Ардчилсан Залуучуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн Батбаярын Хулан "Андууд" санаачлагыг танилцуулав. Монгол хүн Монгол хүндээ эх орон байж,  нийгмийн  бүхий л хэлбэрийн тэгш бус байдлыг багасган, эх орны өнцөг булан бүрт байгаа залуучуудын хамтын ажиллагаа, нөхөрлөлийг жинхэнэ утгаар нь бий болгож, нийгмийн хөгжлийн төлөөх бодит оролцоо, залуучуудын хөгжлийн төлөөх олон талт санаачилгыг дэмжин, хандлагын эерэг өөрчлөлтийг залуус өөрсдөө үлгэрлэн үзүүлэх зорилготой, таван дэд хөтөлбөр бүхий "АНДУУД" санаачилга зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг ихэд татсан юм. "АНДУУД" санаачлагыг 2017 оны 12 сарын 16-ны өдөр Улаанбаатар хотноо чуулах Ардчилсан Залуучуудын Холбооны  VIII их чуулганы үеэр бүрэн эхээр нь залуустаа танилцуулан, хэрэгжүүлж эхлэх ажээ. Дашрамд дурьдахад анх удаа  Ардчилсан Залуучуудын Холбооны нийт гишүүдийнхээ дунд явуулсан санал хураалтын дүнгээр С.Эрдэнэболд Ардчилсан Залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.
 
 
Н.Бат
 
 
 
ЭХ СУРВАЛЖ: http://sonin.mn
АНДУУД санаачилгыг анх удаа танилцууллаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг