Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Натали Портман: Урлагийг хайрладаг хүн хэзээ ч ганцаардахгүй
2017.12.8

Холливуудын нэрт жүжигчин Натали Портман “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Planetarium” гэх кинонд тоглосон юм. 

 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Та “Хар хун” киноны дараа тийм ч олон бүтээлд тоглоогүй. Энэ хугацаанд хэрхэн аж төрөв?

 

-Тийм ээ. Их хугацаа өнгөрчээ. Эргээд харахад 4-5 жил өдөр шиг л хурдан өнгөрсөн байна. Би өнгөрсөн хугацаанд эхнэр, ээжийн үүргээ гүйцэтгэлээ. Харахад амархан энэ алба үнэхээр хэцүү гэдгийг өнгөрсөн хугацаанд сайн ойлголоо. Эхнэр болох амархан ч ээж болох хэцүү юм. /инээв/ Хүүгийнхээ ардаас явж, хүүгийнхээ эвдэлсэн зүйлийг цэвэрлэж, хүүгээ хооллож явсаар байгаад  л дараагийн өдөртэй учрах юм. Хүүхэд харахад уйдах завгүй. Эмэгтэйчүүд өмнө нь “Хүүхэд, хүүхэд гэсээр байгаад уйдах зав байхгүй ээ” гэж хэлдэг байсан. Би ч тэр үед тэдний ярьсныг тийм ч их тоодоггүй байлаа. Одоо л ээжүүдийн ярьсан зүйл үнэн болохыг мэдэж байна.

 

-Таны хүүг Алеф гэдэг?

 

-Тиймээ.

 

-“Хар хун” киногоор “Оскар”-ын эзэн болж байхад та жирэмсэн байсан. Таны жирэмсэн үеийн дүр төрх үнэхээр өхөөрдмөөр байсан. Алеф хэвлийд байхаасаа л кино урлагтай холбогдсон гэмээр. Түүнд ямар нэгэн урлагийн авъяас бий юу?

 

-Алеф их дүсгүй. Нөхөр бид хоёр хүүгээ урлагийн хүн болгоно хэмээн ярилцдаг. Хүүгээ урлагийг хайрладаг хүн болоосой хэмээн хүсдэг. Энэ бүхнийг ярихад хэтэрхий эрт байгаа ч би хүүгийнхээ амьдралыг аюулгүй байгаасай хэмээн хүсдэг. Хүү минь ээжийнхээ урмыг хугалахгүй гэдэгт итгэдэг. Гэхдээ ирээдүйд юу болохыг би мэдэхгүй. Ирээдүйд ямар бэлэг намайг хүлээж байгааг би мэдэхгүй байгаа ч өнөөдрийнхөө амьдралд сэтгэл хангалуун байх болно.

 

 

-Таны нөхөр Бенжамин Мильпье бүжигчин. Харин та жүжигчин. Хоёр урлагийн хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд мэдээж онцгой нэгэн байх?

 

-Итгэж байна. Хүүхдүүдээ урлагийг хайрладаг хүмүүс болгож өсгөж байгаа. Урлагийг хайрладаг хүн хэзээ ч ганцаардахгүй. Учир нь тэр гайхалтай зүйлийг талаар бодох учир.

 

-Та яагаад хуримаа нууцаар хийсэн юм бэ?

 

-Зүгээр л гэр бүлээ хамгаалахыг хүссэн юм. Зүгээр л гэр бүлийн аз жаргалаа бусадтай хуваалцахыг хүсээгүй.

 

 

-Эхнэр, ээж болоод та хэрхэн өөрчлөгдөв?

 

-Ерөнхийдөө их тайван болсон. Мөн шийдвэр гаргахдаа олон талаас бодох болсон. Мөн их эрэл хайгуулч болсон. Өглөө сэрээд оройн хоолныхоо талаар бодох. Мөн зургийн талбайд байхдаа хүүгийнхээ талаар бодох болсон. Өмнө нь зөвхөн Натали Портман болон кино урлагийн талаар боддог байсан бол одоо нөхөр, хүүхдийнхээ талаар бодох болсон. Үнэхээр хөгжилтэй.

 

-Хоёрдахь хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байна. Үнэнийг хэлэхэд та гайхалтай сайхан харагдаж байна.

 

-Маш их баярлалаа. Их хичээсэн гэхэд болно. /инээв/ Эмэгтэйчүүд бид чинь муухай харагдах дургүй хүмүүс. Бүх эмэгтэйчүүд цэцэг шиг сайхан харагдах хэрэгтэй.

 

Б.Дэлгэрцэцэг

Натали Портман: Урлагийг хайрладаг хүн хэзээ ч ганцаардахгүй
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг