Б.Батзориг ОХУ-д ажлын айлчлал хийлээ Мөсөн авиралтын тэмцээн болж байна Стандарт сонголттой байх тусмаа хэрэгжүүлэхэд дөхөм байх болно Улаанбаатарт 12 хэм хүйтэн байна Хишиг дуудуулахад сайн Чингэлтэй дүүрэг 2018 оны төсвөө баталлаа Хар тамхичдыг баривчилжээ Ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын асуудлаар мэдээлэл хийлээ Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа Болор цом-2017: ИЖИЙДЭЭ НАС ГУЙЖ БИЧСЭН ШҮЛЭГ Улаанбаатарт 13 хэм хүйтэн байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ
Улаанбаатар -12°
Дугуй засварын газруудын галын аюулгүй байдлыг шалгав
2017.12.7

 

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, нийслэлийн Засаг даргын хамтран баталсан “Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоох тухай” А/04-А/19 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай дугуй засварын газруудад төлөвлөгөөт бус шалгалтыг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

       Шалгалтаар нийт 98 дугуй засварын газар хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 409 зөрчил илрүүлж, 75 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна.

 

       Бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага, мэдэгдэл, танилцуулгыг хоблогдох албан тушаалтанд хүргүүлж хэрэгжилтэнд хяналт тавин ажиллаж байна.

 

       Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар шалгалтанд хамрагдсан дугуй засварын газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нийт 125 хүнд хууль тогтоомжийг сахин биелүүлэх, галын аюулгүй байдлын норм, нормативын шаардлагыг дагаж  мөрдөж ажиллах, олон нийтийн хэрэглээний цахилгаан хангамж болон цахилгааны халаалтын төхөөрөмж, цахилгаан дамжуулах утсыг норм дүрэм, стандартын шаардлагын дагуу аюулгүй байдлыг хангуулах, цахилгааны монтажны угсралтыг мэргэжлийн хүнээр хийлгэх, стандартын шаардлага хангасан цахилгааны утсыг ашиглах, хэрэглэх, цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх талаар анхаарууллаа.

 

       Түүнчлэн мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласаны үр дүнд үйл ажиллагаа явуулж буй дугуй засварын газруудын галын аюулгүй байдал 80 хувьтай хангагдаж, түүхий нүүрс түлдэг 8 дугуй засварын газрыг цахилгаан халаагуур тавиулж, 1 дүгээр бүсэд үйл ажиллагаа явуулж буй 6 газрыг шингэрүүлсэн шатдаг хийгээр халдаг хийн халаагуур тавиулах асуудлыг шийдвэрлэн, агаарын бохирдлын хэмжээг 0,2 хувиар бууруулж, мөн зайгаар ажилладаг галын утаа мэдрэгч системийг 19 газарт суурилуулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл, гал унтраагуурыг 38 газарт байрлуулж, аваар ослын гэрлийг норм дүрэм стандартын дагуу 12 газарт тус тус байрлуулан төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор ажлын байрны галын аюулгүй дүгнэлтийг 21 газар олголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дугуй засварын газруудын галын аюулгүй байдлыг шалгав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 17, Ням гараг