“Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо Лиам Хемсворт: Майлигаас өөр бүсгүйг хайрлаж чадахгүй байх Тоглоомтой чихэр, өндгөн шоколад, бохь, иштэй чихрээс болгоомжил “Чингис хаан” нисэх буудлынхан 1.2 сая дахь зорчигчдоо хүндэтгэл үзүүлэв Б.Хурцын томилгоог хаалттай хэлэлцэж байна Б.Хурцыг уучлал гуйж, Д.Энхбатыг нэр төрийг цагаатгахыг хүсч байна Порзингис гэмтлээс болж тоглолтыг орхилоо Бяцхан сантагийн бэлэг ”Био” чацаргана Тэргүүн хатагтайн дүү нар хар тамхины хэргээр ял авчээ Азийн түншлэлийн хуралдаанд оролцож байна Б.Хурцтай холбоотой нээлттэй сонсгол хийж байна
Улаанбаатар -22°
Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ
2017.12.8

Жил бүрийн 12 дугаар сарын 7-17-ны өдрүүдэд мал тооллогын ажлыг эхлүүлж, өмчийн бүх хэвшлийн мал, тэжээвэр амьтдыг бүрэн хамруулан, улсын  хэмжээгээр газар дээр нэг бүрчлэн тоолдог. Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа малтай бүх өрх, аж ахуйн нэгж, байгууллагууд тооллогод  хамрагдана.

 

 

Мал, тэжээвэр амьтдын тооллогын бэлтгэл, зохион байгуулалт нь Үндэсний статистикийн хороо, аймаг, нийслэл, дүүргийн статистикийн  хэлтэс, газар, сум, дүүргийн  Засаг даргын тамгын газар, баг, хорооны засаг дарга гэсэн дарааллаар  хийгддэг.

 

Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогыг явуулахдаа дараах зарчмыг баримтална.

 

Үүнд:

  1. Тооллогыг явуулахдаа мал, амьтдыг нэг бүрчлэн нүдээр үзэж, биечлэн тоолж бүртгэнэ.
  2. Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг нэг бүрчлэн, нүд үзэн тоолж,  дараа нь маягтыг өгөгдсөн дарааллаар, өрхийн тэргүүлэгч болон  аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсвэл тухайн өрх, аж ахуйн нэгж, байгууллагад хамааралтай аль нэг гишүүнээс асууж нөхнө.
  3. Өрх, аж ахуйн нэгж, байгууллагын малыг байгаа газарт нь тоолж, тухайн оршин сууж байгаа сум, дүүргийн малын данс бүртгэлд оруулна. Харин сум, багаас хэсэг бүлгээрээ өөр аймаг, сумын нутагт отор хийж өвөлжиж байгаа айл өрхийн хүн ам, малыг үндсэн аймаг, сумын тооллогын комисс очиж тоолоод данс бүртгэлдээ авна. 
  4. Баг, сумын нутаг дэвсгэрт ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулан, биечлэн үзэж тоолоход онцгой анхаарна.
  5. Сум, дүүрэг, баг, хорооны түвшинд нутаг дэвсгэртээ байгаа айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын мал, тэжээвэр амьтад тооллогод бүрэн хамрагдаж орсон эсэх, данс бүртгэлд орхигдолгүй туссан эсэхийг сайн нягталж шалгана.
  6. Мал тооллогын явцад зарим аймаг, сум, дүүргийн малтай өрх нь өөр аймаг, сум, дүүргийн нутагт цөөн тоогоор нутаглаж харьяалах сум дүүргээс нь очиж тоолох боломжгүй бол холбогдох, аймаг, сум, дүүргийн статистикийн хэлтэстэй холбогдож, малыг нь  тоолуулан, өөрийн данс бүртгэлд оруулна.
  7. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилд тавих хяналт, шалгалтыг улс, аймаг, сумаас явуулна. Жилийн эцсийн мал тооллогоор нийт тоологдсон өрхийн 10 хүртэл хувьд хяналтын тооллого явуулна.

 

Мал, тэжээвэр амьтад, малын хашаа, худгийн тооллогын маягт нөхөх  зааврыг 2014 онд Монгол улсын үндэсний статистикийн хороо баталсан бөгөөд  энэ зааврын дагуу мал тооллогын ажил явагддаг.

 

 

ХХААХҮ-ийн яам нь Үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулна

 

ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороотой хамтран хяналтын тооллого явуулдаг. Энэ жилийн хяналтын тооллогыг ХХААХҮ-ийн яам нь үндэсний статистикийн хороо тус тусдаа  бие даан  Статистикийн тухай хууль, “Мал тооллогын товыг өөрчлөн тогтоох тухай” Засгийн газрын 2003 оны 224-р тогтоолын хэрэгжилт, мал тооллогын ажлын чанар үр дүнг дээшлүүлэх, үнэн бодит байдлыг хангах, мал тооллогын бэлтгэл зохион байгуулалтыг шалгаж, хяналтын мал тооллогын ажилд биечлэн оролцох, өвөлжилт хүндрэлтэй байгаа аймаг, сумдад очиж нөхцөл байдалтай танилцах зорилгоор тус бүр найман аймагт ажлын хэсэг томилон ажиллуулах бэлтгэл хангаад байна.

 

ХХААХҮЯ-ны ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 13-наас 17-ны өдрийг дуустал 5 хоногийн хугацаатай, Үндэсний статистикийн хорооноос томилогдсон ажлын хэсэг 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдөр хүртэл 10 хоног хяналтын тооллогыг явуулахдаа  дараах ажлуудыг хэрэгжүүлнэ.

 

Үүнд:

  • Мал тооллогын нэгдсэн зааварт тусгагдсан тооллогын бэлтгэл, зохион  байгуулалтыг хэрхэн хангасан байдалтай аймаг болон ажилласан сумын түвшинд танилцах;
  • Засгийн газрын 2003 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 224-р тогтоолын заалтын дагуу мал тооллогын ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд нэг зэрэг эхэлсэн эсэх;
  • Мал тооллогын комиссыг шинэчлэн байгуулсан эсэх, нэгдсэн төлөвлөгөө гаргаж, зохион байгуулсан ажил, түүний хэрэгжилтийг шалгах;
  • Тооллого явуулах журам, зааварчилгааны талаар семинар сургалт зохион байгуулсан эсэх;
  • Отроор өөр аймаг, сумын нутагт байгаа өрхийн бүртгэлийг хийж, мал тооллогод хэрхэн хамруулах талаар төлөвлөсөн байдал, түүний хэрэгжилтийг шалгах;
  • Тоологч малыг нэг бүрчлэн нүд үзэн тоолж байгаа эсэхэд хяналт тавих, тооллогын явцад зөрчил илэрсэн тохиолдолд хэрхэн залруулж, данс бүртгэлд тусгаж байгаатай танилцах, шаардлагатай заавар, журмаар хангаж  ажиллах;
  • Бод мал ялангуяа адуу, тэмээг газар дээр нь тооллогод бүрэн хамруулж,   биечлэн тоолох талаар ямар ажил  зохион байгуулсантай танилцах, шалгах;
  • Цэвэр, эрлийз, нутгийн шилдэг омгийн мал, ХАА-н тэжээвэр амьтад, алдуул, тавиул мал зэргийг тооллогод хэрхэн хамруулж, бүртгэлд тусгаж байгаад хяналт тавих;
  • Том малын зүй бус хорогдол (гэнэтийн аюул, өвчнөөр хорогдсон мал, чоно нохойд идүүлсэн мал), хулгайд алдсан мал зэргийг данс бүртгэлд хэрхэн баримтжуулан тусгаж байгаа байдлыг шалгаж, явцын мэдээтэй тулгах;
  • Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдын малчдаас нэн шаардлагатай байгаа зүйлсийн судалгаа авах, зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ

 

 

Цөөн  малтай айл банкнаас зээл авахын тулд малын тоогоо нэмдэг тохиолдол гардаг учраас энэ жилийн нэг онцлог бол 200-400 хүртлэх малтай айлд илүү анхаарч хяналт хийж ажиллана гэдгээ албаныхан мэдэгдэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: ХХААХҮЯам

Улсын хэмжээний мал тооллогын ажил эхэллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 15, Баасан гараг