Д.Норов гуайд хүндэтгэл үзүүллээ Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна Иргэд тууралтат болон гэдэсний өвчний талаар зөвлөгөө авчээ Жилийн заслаа хийлгэж, буянаа арвижуулаарай Пёнчан 2018: Б.Ачбадрах 97, Ч.Отгонцэцэг 84-дүгээр байрт орлоо Олон улсын нислэг хуваарийн дагуу үйлчилж байна Ялимгүй цас орж, явган шуурга шуурна Үс засуулбал эд малтай баялаг төгс болно Пёнчан 2018: Тонга улсын тугч залуу дахин өөр төрөлд хүч сорих уу? Тайра Бэнкс: Би дахин тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болно ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно Өнөөдөр Балжиннямтай өдөр Баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна Нийтийн тээврээр үнэ төлбөргүй үйлчлүүлээрэй Пёнчан 2018: Өнөөдөр болох тэмцээний хуваарь Сайн малчин, тариаланч, фермерүүд шагналаа гардан авлаа Өөх шатааж, бодисын солилцоог сайжруулдаг хүнснүүд Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна Тасалгааны зуун настаар хоолойн өвдөлтийг намдаах арга Их шөвгийн бөхчүүдэд “бахархал” гардууллаа
Улаанбаатар -12°
Ц.Гансүх: Том гүзээтэй хүмүүсийн тооноос хасагдаж чадлаа
2017.12.8

Монголын эргэлтэт дугуйн холбоо, “Сүлд спиннинг” клубээс зохион байгуулсан “Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагчаар Ц.Гансүх тодорлоо. Тэрбээр 70 хоногийн хугацаанд 33 кг жин хаяж, ялагч болон дөрвөн сая төгрөгийг гардан авсан юм.

 

“Би жингээ хасмаар байна-II” бооцоот уралдааны ялагч Ц.Гансүхтэй ярилцлаа. 

 

 

-Юуны өмнө танд баяр хүргэе.

 

-Баярлалаа.

 

-Яагаад энэ уралдаанд оролцох болов. Анхны сэдлийг хэн нэгэн өгсөн үү?

 

-Би маш их илүүдэл жинтэй байсан. фитнес эсвэл спиннингээр хичээллэнэ гэж боддог байсан ч тэгж байгаад явна гэж хойшлуулсаар байсан. Тэгтэл манай эхнэр “ийм тэмцээн болох юм байна, миний хань ороод үзээч” гэсэн саналыг тавьсан. Тэгээд тэмцээн уралдаан гэдэг үүднээс нь өөрийгөө сорих гэж орсон. Уралдааны явц маш өрсөлдөөнтэй байсан. Долоо хоног бүр жингээ үзүүлнэ. Тэр бүрт өрсөлдөгчид маань 100 граммаар ойртож, зарим нь илүү гарсан байдаг.

 

-Ямар хугацаанд хэдэн кг жин хасав?

 

-Би 68 хоногийн хугацаанд 33.9 кг хассан байна.

 

-Илүүдэл жинтэй хэр удаан явсан вэ?

 

-Ажлын шаардлага, буруу хооллолтоос болж илүүдэл жинтэй болсон. 10-аад жил том гүзээтэй явсан. Том гүзээтэй хүмүүсийн тооноос хасагдсандаа маш их баяртай байна. 

 

-Одоо бол таныг гүзээтэй байсан гэдэгт итгэхээргүй байна. Энэ жингээ хадгалах, барих тал дээр спиннингийн багш нар ямар зөвлөгөө өгөв?

 

-Манай багш нар идэж уух зүйл, хоолны дэглэмийг бүх хүнд нээлттэй зааж өгдөг. Тэвчээр гаргаж, дэлгэмээ барьж чадвал амжилтанд хүрнэ.

 

-Зорилго бол жингээ хаях байсан. Харин ялагч болоод 4 сая төгрөг авна гэж бодож байв уу?

 

-Анх бол илүүдэл жингээ хасъя л гэж орсон. Харин явцдаа оролцогч нартай өрсөлдөж, нэгэнт уралдаан учраас түрүүлэх ёстой гэж бодоод илүү хичээж эхэлсэн.

 

 

-Дөрвөн сая төгрөгөөр юу хийх вэ?

 

-Миний бүх хувцас томдсон. Эхний ээлжинд хувцсаа шинэчилнэ.

 

-Таны өмд гэхэд ямар хэмжээтэй болж багасав?

 

-42 размераас 34 болсон.

 

-Шантрах үе байсан уу?

 

-Хоолны дэглэмтэй үед хоол идэж байгаа хүмүүсийн дэргэд байх хэцүү. Тэрийг тэсч гарах хэрэгтэй.

 

-Бараг л 40 кг жин хаясан хүнээс спиннингээр хичээлэхийн давуу талыг асуухгүй байж болохгүй байх?

 

-Хамгийн чухал нь эндээс эрүүл мэндээ олж авсан. Нуруу нь өвддөг байсан хүн сар дугуй жийгээд ямар ч асуудалгүй болсон. 60 настай эмээ дугуй жийж байна. Нас насныханд тохиромжтой.

 

-Одоо гэр бүл, найзуудыгаа спиннинг руу уруу татах байх даа?

 

-Найзуудыгаа уриалж байгаа. “Би жингээ хасмаар байна-III” тэмцээн хоёрдугаар сард эхэлнэ. Тэр уралдааны ялагч нь миний ойр дотны хүмүүс, найз нөхдийн нэг байгаасай гэж хүсч байна. Би маш сайн зөвлөгөө өгч, туслах болно.

 

-Спиннингээр хичээллэхийг хүсч байгаа ч зориглож чадахгүй олон хүмүүс байгаа. Тэдэнд та юу хэлэх вэ?

 

-Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийж, өөртөө цаг зав гаргаарай гэж хэлье. Өөрөө хоолоо тохируулж идээд, өдөрт  нэг цаг дугуй жийдэг. Хэцүү зүйл байхгүй. Ганцхан цагийг өөртөө маш гоё хөгжилтэйгээр зарцуулахыг хүсч байвал спиннингээр хичээллээрэй.

 

-Сүлд спиннингийнхэнд юу хэлмээр байна вэ?

 

-Багш нартаа, ажилчдад бүгдэд нь маш их баярлалаа. Өөрийгөө өөрчилж чадсандаа үнэхээр их баяртай байна.  Та нартаа ажлын амжилт хүсье.

 

В.Бат

Ц.Гансүх: Том гүзээтэй хүмүүсийн тооноос хасагдаж чадлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 2-р сарын 18, Ням гараг