“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ
2017.12.15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Бүрэн эрхт Элчин сайдаар томиллоо. Ерөнхийлөгч батламжилснаар Б.Хурц Солонгос улсад Монгол Улсыг төлөөлөх бүрэн эрхт элч болно.

 

 

Төрийн ордонд зэрэгцэн болсон хоёр үйл явдал Монголын төр иргэнээ сонсдоггүйн сонгодог жишээг харууллаа. Ордны А танхимд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар Б.Хурцын талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, иргэд гомдлоо илэрхийлж байв. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Нямдорж, А.Сүхбат нараас бусад нь энэ сонсголыг тоосонгүй. Уг нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан томилгооны сонсгол явуулах тухай бичигт 21 гишүүн гарын үсэг зурсан байдаг. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Т.Аюурсайхан, Х.Баделхан, О.Батнасан, Х.Болорчулуун, Ц.Гарамжав, С.Жавхлан, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Г.Солтан, Д.Сумъяабазар, Н.Цэрэнбат, Б.Энх-Амгалан нарын гишүүд томилохоосоо өмнө сонсгол явуулж, үнэн худлыг ялгах ёстой гэж үзсэн ч өнөөдөр тэд гарын үсгээсээ, үзэл бодлоосоо ухарчээ.

 

Энэ сонсголтой зэрэгцэн УИХ-ын чуулганы танхимд төрийн түшээд Б.Хурцыг Элчин сайдаар томилж, баяр хүргэж байлаа. Гишүүдийн 90 гаруй хувь нь Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг дэмжсэн гэх албан бус мэдээ бий. Учир нь эл асуудлыг хэлэлцэх хуралдаан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн саналаар хаалттай явагдсан учраас хэн юу хэлж, ярьсан нь тодорхойгүй байна.

 

Гэхдээ яагаад?! УИХ-ын дарга М.Энхболд гишүүдтэйгээ Ж.Батзандангийн зохион байгуулсан нээлттэй сонсголд сууж, иргэдийн гомдож, хохирсон үгийг сонсч болоо юм вэ?! Яагаад, УИХ-ын гишүүдээс эхлээд олон нийт эсэргүүцсээр байхад чуулганы хуралдааныг хаалттай горимд шилжүүлэн байж Б.Хурцыг Элчин сайдаар томилов. Хүн амиа насаараа хэрхэн хохирсон, ар гэр нь ямар гомдолтой яваа, төрийн албан хаагч яаж хэлмэгдэж байсан тухайгаа ярьсан иргэдийн үг УИХ-ын дарга болоод гишүүдэд хамаагүй юу. М.Энхболд болоод гишүүдэд хувь хүн талаас нь хамаагүй байж болно. Харин ард түмний саналаар парламентад сонгогдож, УИХ-ын дарга, гишүүн гэсэн нэр зүүсэн төрийн төлөөллүүдэд бол хамгаас хамаатай асуудал. Хууль тогтоох дээд байгууллагыг даргалж, төрийн сэнтийд суучихаад иргэдийг үл тоож, хүссэнээрээ шийдвэр гаргах эрх тэдэнд үгүй.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “УИХ Б.Хурцын томилгоог хүч түрэн шийдлээ” гэж ярьж байна. Харин яагаад гэсэн асуултад “УИХ-ын даргаас асуу” гэсэн товчхон хариултыг өгчихөөд явав. Бас УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  ч “Ийм томилгоо хийсэндээ ичих өдөр ирнэ” хэмээн гишүүдийг загнаж. Мөн л томилсон шалтгааныг “УИХ-ын хүлцэнгүй дарга М.Энхболдоос очиж асуу, за” гэж ширэв татав. Энэ бүхнээс УИХ-ын дарга М.Энхболд тагнуулч Б.Хурцын томилгоог хүчээр шийдсэн нь тодорхой боллоо. М.Энхболд хэнд үйлчлэх ёстой вэ, Б.Хурцад уу эсвэл ард түмэнд үү.

 

Томилгоо сунжирсан нь үнэн. Тэглээ гээд олон нийт, гишүүд эсэргүүцсээр байгаа асуудлыг хүчээр шийдэх ямар шаардлага байв. Гишүүд нээлттэй сонсгол явуулж, иргэд төрд, хуулийн байгууллагад, Элчин сайдаар томилогдох гэж буй хүнд хэрхэн гомдож цөхөрхсөнөө ярьж байхдаа зэрэгцэн томилдог нь хэнийг басамжилж, хэнд хүчээ гайхуулж буй хэрэг вэ. Иргэдийн өгсөн эрх мэдлээр иргэдийн эсрэг ажилладаг төртэй, УИХ-тай байгаа нь харамсах асуудал мөнөөсөө мөн.

 

Төрийн ордонд иргэд Б.Хурцыг нээлттэй “шүүж”, УИХ түүнийг хаалттай томиллоо. Иргэнээ сонсдоггүй төр ингэж “ажилладаг” аж.

 

Б.Энэрэл

Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг