“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Явна л гэсэн бол ЯВНА
2017.12.18

Гэрэл зургийг  MPA.mn

 

Б.Хурц явлаа. Олонх хүмүүсийн таамаглаж байгаагаар улстөрчид тайван унтаж эхэлсэн гэнэ. Өөрийхөө томилгооны талаар нээлттэй хурал, нээлттэй хэлэлцүүлэг  хоёрыг зэрэг хийлгэж Төрийн ордонд нэрэмжит хурлаа зарлан байж, элчингээр одсон ийм томилгооны түүх манай парламентад бараг анхных байх. Төр ямар их доошоо орсныг л харуулж байгаа юм. Томилгоо, мөнгө төсөв, тодотгол гэсэн үндсэн гурван асуудалд гол идэвхээ гаргадаг парламентийн доголдол энд харагдав.

 

Огцордог засгийн үед элчингээр тодроод хэлэлцүүлгээ давсан ч эх орондоо суусаар байгаа Элчин  сайд нар харин Б.Хурцад ёстой атаархсан байх. АНУ зэрэг гадаад харилцаанд голлох байр суурьтай 10-аад улсад Монголоо төлөөлөх Элчин сайд нар Их хурлаас томилолтоо авсан ч Ерөнхийлөгч дээр боогдсон дуулддаг. Ерөнхийлөгч ба парламент булаалдах юм ихтэй болсныг харуулна. Шинэ Ерөнхийлөгчийн энэ мэт шалихгүй мэт боловч тун хорлон байгаа хориг болоод томилгооны гацаан дээр эмзэглэсэн олонхийн бүлэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн  эрхийг шахаж жолоог нь хумих бэлтгэлээ базааж байна.

 

Эрх зүйт төрийн суурь зарчим алдагдаж эрх ашгийн төлөө ямар ч хуулийг засч, улсын нууцаа задалж, үндсэн хуулиа ч хөндөж чадахаар хязгаарыг давсаныг харуулна. 

 

С. Зоригийн хэрэг, Эрдэнэтийн хувьчлал энэ шууугианы ард зэрэг хөдөллөө.  С. Зоригийн хэрэг нууцын зэрэглэлээс “хоёр”дох удаагаа гарав.  Ингэснээр гол зангилаа захиалагчийн асуудал нууц хэвээр л үлдэв.  Нөгөө талд нь Эрдэнэт дээр дээд шүүхийн эцсийн шийдвэр гарч 49 хувийн хувьчлалыг хууль ёсных гэж үзлээ.  Зорилго санаа нь зөв байлаа ч  Төрийн нэрээр  хувийн өмчийг улайм цайм дээрэмдэж болохгүйг харуулав.

 

БНСУ-д суух Элчин сайд Б. Хурц, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Цямдорж нарын хувийн чанартай том тооцооны ард Монголын төрд хоёр хүн хийнэ гэсэн бол хийж, явна гэсэн бол явдгаа харуулав.

 

Парламент нь татагдан орсон нэг хүний томилгоо ийн дуусахад төр ажлаа нугалж, оноо угтах л үлдсэн мэт сэтгэгдэл төрнө. Гэвч Б. Хурцын томилгооноос ч хэд дахин чухал эдийн засгийн хямрал доройтол хэвээр, бидний  манант асуудал дөнгөж эхэлж байгаа юм.

 

Банкны тухай хуулиар  зээлийн хүүг хүчээр буулгах талаар зохицуулалт хийхээр шуударч байна. Төр анхаарч болох ч шууд зохицуулж болохгүй зах зээлийн хуулийг давсан туйлын популизм үнэртэнэ. Цалинтай орлоготой байртай, хөрөнгөтэй малтай хүн бүрт үүссэн банкны зээлийн хүүг чимхэх энэхүү дуулианы ард он гарангуут хэрэгжих 3 төрлийн  татварын хууль хэрэгжинэ. Хүн амын орлогын албан татвар нэмэгдэж, сая төгрөгөөс дээш хадгаламжтай бол татвар төлнө. ОУВС ингэж ажиллахыг бидэнд  тулгасан гэсэн. Сонгууль  таарчихгүй л  бол Төр татвараа нэмнэ л гэсэн бол нэмдэг.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Явна л гэсэн бол ЯВНА
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг