“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив үү?
2017.12.20
 
Тагнуулын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилсон асуудал хэсэгтээ анхаарлын төвд байх бололтой. Учир нь Б.Хурцыг томилсон чуулганы үеэр болсон явдал хууль зөрчсөн болохыг мэргэжлийн хуульчид, ажиглагчид хэлж байна. Тэр болсон явдал нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Лу.Болд нарын зохион байгуулсан Нээлттэй сонсгол юм.
 
Монгол Улсад Нийтийн сонсголын хууль гэж байдгаас Нээлттэй сонсголын тухай хууль журам  байдаггүй байна. Гэтэл дээрх гишүүд ийм нэр оноогоод Б.Хурцын эсрэг хүмүүсийг Төрийн ордонд цуглууж яриулав.
 
Үнэндээ, тэр хуралд очиж “юм” ярьсан хүмүүсийн буруу биш. Харин хууль дүрмээ хамгийн сайн мэдэх дээрх хууль тогтоогчид хууль зөрчин барин Нээлттэй сонсгол гээчийг зохион байгуулсан нь анхаарал татаад байгаа юм.
 
Ер нь  Б.Хурц гэдэг хүн Ж.Батзандангийн ахын тухай, Лу.Болдын талаар, Ц.Нямдоржийг ч бас ярьсан байж болно. Үүнд нь Ж.Батзандан, Лу.Болд, Ц.Нямдорж  нарын гишүүн гомдсон байж болно. Гэхдээ гомдлоо гээд хуулиар наадах хэрэггүй юм.
 
Б.Хурцын асуудлаар Нийтийн сонсгол зохион байгуулах, Өргөдлийн байнгын хороогоор энэ тухай хэлэлцэх эсэх талаар УИХ-ын холбогдох субьектүүд ярилцаж, хэлэлцсэн байдаг. Харин энэ нь хууль эрх зүйн хувьд боломжгүй гэж шийдсэн байгаа юм. Энэ тухай Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тэрхүү Нээлттэй сонсгол гэдэг хурал дээр орж мэдэгдсэн.
 
Учир нь УИХ бол Монгол төрийн эрх барих дээд байгууллага. Өөрийн хуультай, дэг жаягтай. УИХ-аар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл долоо хоногийн баасан гаригт хэлэлцэж баталдаг. Дараагийн даваа гаригт нь УИХ дахь намын бүлгүүд хэлэлцэнэ. Мягмар, лхагва гаригт тухайн асуудлыг Байнгын хороодоор, пүрэв, баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг номтой. Гэтэл огт яригдаагүй асуудлыг хэдэн гишүүн сайн дураараа, өөрсдийн ашиг сонирхлын үүднээс зохион байгуулсан болж таарч байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ нь УИХ дотор үл ойлголцол яваад байгаа юм шиг, дур зоргоороо байгсад олширч, эмх замбараагүй байдал газар авч байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгөөд байгаа юм.
 
Энд бас нэг зүйлийг хэлэхэд Ж.Батзандан, Лу.Болд нарын гишүүдийн зохион байгуулсан хуралд Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж орж суусан. Үг ч хэлсэн. Түүнээс өмнө ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа Б.Хурцыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж байв. Энд бас л хуулийн зөрчил үүсээд байгаа юм. Уг нь Элчин сайдад нэр дэвшигчийн нэр ус, мэдээллийг Гадаад харилцааны яамнаас Ерөнхийлөгчид, Ерөнхийлөгчөөс Засгийн газарт оруулдаг. Засгийн газар хэлэлцээд тухайн нэр дэвшигчийг дэмжвэл УИХ-тай зөвшилцдөг юм байна. УИХ дэмжсэнээр Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Элчин сайдыг томилно. Хууль дүрэм нь ийм. Гэтэл Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд нь хээр хөдөө ганцаараа явж байгаа юм шиг нэгэнт дэмжээд явуулсан Элчин сайдаа эсэргүүцэж яриад явааг ойлгоход бэрх байгаа юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь дэмжинэ гэдэг Ц.Нямдорж сайд дэмжээд явуулсан л гэсэн үг юм.
 
Энэ мэтээр Б.Хурцыг Элчин сайдаар томилсон шийдвэр тойрсон үйл явдлууд хөвөрч байна. Юутай ч энэ удаад дээрх нэр бүхий гишүүд Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив бололтой.
 
 
Б.ДАМДИН
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Хурцыг “алах” гээд хууль зөрчив үү?
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг