Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Монголчуудад зориулсан “Орос төсөл”
2017.12.22

Урд хөрш, хойд ахтай нийлж монголчуудыг дундаа хөтлөөд хөгжүүлнэ гэж мэдэгдсэн нь ердөө л гурван жилийн өмнөх дурсамж.  Хятадын төрийн тэргүүн манай Их хурлын индрээс үг хэлж, хойд хөршийн Ерөнхийлөгч зав гаргаж шөнө дөлөөр манайд айлчилсан.  Хоёр хөршийн энэхүү гэнэтийн санаа тавилт, том гүрнүүдийн сонирхол харшилдан гал ассан бүс нутагт болж буй үйл явдалтай ч холбоотой байсан.

 

 

Укрианы хямрал, Кримийн салан тусгаарлалтаас үүдсэн Оросын эсрэг ЕХ-ны хориг Ази номхон далайн бүс нутагт явуулах Оросын гадаад бодлогын хүрээг тэлсэн. Энд гол тоглогчоор нь манай өмнөд хөрш Хятад орж ирсэн. Орос, Хятад хоёрын огцом өссөн худалдаа хамтын ажиллагаа, нягт  түншлэлийн цаана Хятадын хожоо “Нэг бүс -Нэг зам” болж илэрсэн.  Өмнөд хөрш Европтой муудалцчихаад байсан Оросын гомдол дээр “гоё” тоглож, дэлхийн хөгжлийн тэнхлэг Европын төв уулзварт өөрийн Хятадыг холбох замыг давхар засч чаджээ. Үүний бодит жишээ нь, Хятадын галт тэрэг торгоны зам гарган давхиж шууд Европт ирж, Парисын вокзал дээр ирж зогссон шуугиан байлаа.  Ачааны вагонд мэдээж Азийн гайхам чамин бараа, Хятадын торго дурдан зарагдахаар ирсэн байж таарна.

 

Энэ хоёр түншлэгчийн дунд нь байгаа Монгол чихэр тараалтаас хоцорсон тааруухан амьдралтай айлын хүүхэд шиг харсаар үлдсэн. Ази, Европыг холбосон торгоны замын нэг жигүүрт хоёр хөрш монголчуудыг дундаа хөтөлсөнгүй.

 

Сүүлийн жилүүдэд бидний гадаад харилцаанд хойд хөрш холдсоор байгаа олон жишээ бий. Одоо биднийг дундаа хийгээд хөгжүүлэх хоёр хөршийн амлалт ямар агуулгаар бууж байгааг бид дүгнэн харах шаардлага бий болжээ.

 

Жирийн иргэн нь “нэг орон сууцтай л болчихмоор байна” гэж насан тушрдаа зүтгэх болсон бол Засаг төр нь нэг төмөр замтай болчих юмсан гэсээр 10-аад жилийг үдсэн. Үүний цаана айлаас тог цахилгаанаа гуйдаггүй байх. Оросын хилийн цаана Гүн-галуутай станц доголдоход манайд хүчдэл унаж байдаг дарамтаас салах нь аль ч төр засгийн эрмэлзлэл байсан. 

 

Төмөр замтай болох том санаагаа Цариг гэдэг жоохон хориг дээр нураасан. Өргөн, нарийн гэж талцаад төмөр замаа тавьж чадаагүй.

 

Манай дэд бүтэц тэр дундаа зам төмөр, эрчим хүчний асуудал дотоодын үл ойлголцол гэхээсээ хоёр хөршийн  нөлөө, оролцоо ихтэй нь ажиглагддаг. Энэ нь тун чамбай боловсруулсан нямбай байдлаар бидний дотоодын хэрүүл тэмцлээр хэрэгждэг нь нууц биш.

 

Монголчууд дуугүй л байна ... Оросууд хүлээж байна

 

Оросын эрчим хүчний яам Монголын талын усан цахилгаан станц барих төсөл дээр “Үгүй” гэсэн байр сууриа гэж илэрхийлсэн. Сэлэнгэ мөрний савд бий болгох эрчим хүчний энэ төсөл дээр ийнхүү гацаа үүсгэсэн нь Монголыг дундаа хөтлөн хөгжүүлнэ гэсэн хоёр хөшийн амлалтыг эргэлзээтэй болгож харагдуулав. Байгаль нуурын Эко асуудлаар бойкотод орсон манай усан цахилгаан станцын асуудлыг хэрхэн шийдэх талаарх Оросын байр суурь ямар болсныг харцгаая.

 

Оросын холбооны улсын эрчим хүчний  дэд сайд  Вячеслав Кравченко зарим хэвлэлээр энэ талаах байр сууриа илэрхийлсэн байна. /эндээс үзнэ үү/

 

Оросын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний нөөц, хангалттай тул монголчуудад өгөх эрчим хүчний  шугамаа өргөтгөе, үнээ хямдруулъя. Харин  цахилгаан станц барих санаагаа эргэж хар, түр март гэсэн санааг хэлжээ. Энэ нь нарийн царигтай төмөр зам тавих хэрэггүй, манайхаар тойруулаад нүүрсээ далайд хүргэ гэсэн хувилбартай нь тун төстэй байгаа биз.

 

Түүний саналаар бол аль зун монголчууд шийдвэрээ гаргаад одоо Оросын зүгээс Монгол руу цахилгаан экспортлох генратор, под станцуудаа өргөтгөөд эхэлчих хугацаа байсан. Учир нь Оросын эрчим хүчний асар том бүтцэд Монголын талд экспортлох цахилгаан эрчим хүчний шугамын урсгалыг нэмэгдүүлэх бол чигчий хурууны ажил тул асуудалгүй гэсэн санааг давтан, давтан өгүүлжээ.

 

 

Энд нэг зүйлийг онцлон харж, хойд хөршийнхөө дипломат залиас бас суралцах юм байна. Манай засгийн зүгээс Сэлэнгэ мөрөн орчим  усан цахилгаан станц барих төсөл яригдаж эхэлсэн үеэс идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон “Байгаль нуураа аварья”  хөдөлгөөн бий болж, энэ нь хөгжсөөр Монголын эрчим хүчний хомсдолын асуудлыг нааштай шийдэх тусдаа Проекте «Россетей»  төсөл болжээ, гэмээр.

 

Энэ төслийн хүрээнд Тувагийн цаана байх Хакасийн тэндээс Оросын эрчим хүчний нэгдсэн системд тулгуурлан Оросын зүгээс Монголд өндөр үзүүлэлттэй эрчим хүч нийлүүлэх тухай төсөл. Туваагаас салаалан Монголоор дайраад эргээд Буриад, Байгалын орчмын бүс хязгаарт хүрэх эрчим хүчний битүү сүлжээ систем бий болгох нь төслийн гол агуулга бололтой. Энд Оросын талаас эрчим хүч нийлүүлэх үнийг уян хатан барих, хариуд нь монголчууд цахилгаан станц барих төслөө орхиж Байгаль нуурыг эрсдэлгүй орхих хувилбар гэсэн санаагаар Оросын эрчим хүчний дэд сайд хатуу  шаардлагаа зөөлрүүлсэн харагдана.

 

Импортлогч орных нь хувьд манайд нийлүүлэх эрчим хүчний үнэ цэнийг гол анхааралдаа авч ярьжээ. Монгол зориулсан хямд үнийг тусад нь ярьж болно гэж тодотгож. Харин энэ талаар ойлголцож тохиролцох сонирхол монголчуудад байгаа гэх ямар нэг идэвхийг олж харахгүй  байна гэж онцолжээ. Хэрвээ Монголын тал саналаа нэгтгээд үнээ л хэлчихвэл 30 жилээр гэрээ хийхэд бэлэн байна гэж Вячеслав Кравченко дэд сайд давтан сануулжээ. Ингэхээр ямар ч байсан эрчим хүчээ өөрсдөө гаргадаг болох манай зорилго Оросын сонирхлыг хадгалсан энэ гэрээгээр 30 жил хаагдана. Тэгээд ч манай Засгийн газар мухардаж, оросуудад хариу өгөлгүй чимээгүй суусны эцэст өнөөдөр баруун бүсийн  эрчим хүчийг  импортын татвараас  чөлөөлөх асуудлыг Их хурлаараа хэлэлцэж суугаа байх.

 

Хойд хөршөөсөө цахилгаан эрчим хүч худалдан авахад жил болгон ойролцоогоор 25 сая ам.доллар зарцуулдаг гэсэн тооцоог нэг сайтаас харж байсан санагдана. Гэхдээ асуудал нэг кВт эрчим хүч ямар үнэтэй тусах вэ гэдэгтээ биш монголчууд эрчим хүчний хараат бус өөрийн баазтай болохыг хүсч байгааг  оросууд сайн ойлгож байгаа.

 

Хамар доорх ойр зайдаа төмөр зам тавиад нүүрсээ зөөх гэхээр манай нутгаар тойруулаад сүнгэнүүлчих гэсэн Хойд хөршийн төсөл ороод ирсэн. Эрчим хүчний хараат байдлаас гарч цахилгаан станцтай болчихъё гэхээр манайх илүү их эрчим хүчийг нийлүүлье. Наад санаагаа орхи гэж найрсгаар тулгах. 

 

Хойд хөрш, шинэ цагийн Орос ах нарынхаа монголчуудад барьж буй геополитикийн дохиог бид дахин нэг тайлж унших хэрэгтэй болжээ.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /

Монголчуудад зориулсан “Орос төсөл”
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг