Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Х.Булгантуяа: Цалинг 100 хувиар тооцож 10-25 хувийн татвар авахгүй
2017.12.22

Ирэх оноос хувь хүний орлогын албан татварыг дөрвөн шатлалтайгаар 10-25 хувь нэмэгдүүлэхээр болсон. Үүнийг иргэд эсэргүүцэж байгаа. Шинэчилсэн хуулийн талаар Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяагаас тодрууллаа.

 

 

-2018 оноос долоон төрлийн татвар нэмэгдэнэ. Харин энэ жил татварын тогтолцоо улсын төсөвт хэчнээн төгрөг төвлөрүүлсэн бэ?

 

-Хүн  амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, архи тамхи зэргийн татвар 2018 оноос эхлэн нэмэгдэж байгаа. Мөн энэ жилээс хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон. Оны эцэст нийт дүн нэгтгэгдэж аймаг, дүүргийн орлого тодорхой болно. Манай улсад татвар хураан авалт хүндрэлтэй байсан. Одоо иргэд, аж ахуйн нэгж татварын бүртгэл тайлангаа автоматаар төлөх боломжтой болсон тул шатлалтай болгох эхний алхмаа хийж байна. Дэлхийн ихэнх орны татвар шатлалтай байдаг. АНУ-д гэхэд 60 хүртэлх хувийн татвар байдаг.

 

-Ирэх оноос хувь хүний орлогын хэмжээнээс шалтгаалан 10-20 хувийн татвар ногдуулах гэж байна. Энэ нь иргэдэд дарамт болж байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

 

-Амаргүй байгаа байх. Дийлэнх иргэд байр машины зээлтэй байдаг. Гэхдээ нийгэмд тэгш бус байдал, баян, ядуугийн ялгаа үүссэн үед хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгодог олон улсын жишиг бий. Үүнийг дагаад эдийн засаг сайжирдаг. Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд -1.2 хувийн өсөлттэй байсан бол одоо харьцангуй сайжирч байна. Ирэх онд 3.3 хувьтай байна гэж харж байгаа.    

 

-1.5-аас дээш төгрөгийн орлоготой иргэн ирэх оноос эхлэн хэдэн хувийн татвар төлнө гэсэн үг вэ?  

 

-1.5 сая төгрөг хүртэлх орлогодоо  10 хувь, түүнээс дээш орлогодоо буюу 500 мянган төгрөгтөө 15 хувийн татвар төлнө. Өөрөөр хэлбэл, цалинг бүхэлд нь 100 хувиар тооцож 10-25 хувийн татвар авахгүй. 1.8 сая төгрөгийн цалинтай хүнд татварын өөрчлөлт огт нөлөөлөхгүй.

 

М.Дөлгөөн 

Х.Булгантуяа: Цалинг 100 хувиар тооцож 10-25 хувийн татвар авахгүй
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг