“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Гадаад валютын нөөцийг 692.1 сая ам.доллараар нэмэгдүүлэв
2017.12.25

Монголбанк 2017 онд 19.8 тонн буюу ойролцоогоор 20 тонн алт худалдан авахаар урьдчилсан тооцоо гарч байна. Энэ нь 2016 онд 18.3 тонн алт худалдан авснаас 1.5 тонн илүү буюу 8 хувиар өссөн үр дүн юм.

 

 

Монголбанк энэ оны эхнээс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 117 аж ахуйн нэгжээс 7.2 тонн буюу 37%, 216 иргэнээс 12.4 тонн буюу 63%, нийт 19.6 тонн алт худалдан авлаа. Үүнээс 2017 онд 19.4 тонн алтыг цэвэршүүлж, 692.1 сая ам.доллараар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэв.

 

Монгол Улсын Гадаад Валютын Улсын Нөөцийг нэн даруй нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс Монголбанк  дотоодын зах зээлээс худалдан авах үнийг 2016.12.14-2017.12.31-ний өдрийн хооронд Лондонгийн Үнэт Металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээр тогтоон мөрдөж ажиллав. Түүнчлэн “Монгол Алт” аяны хүрээнд Монголбанкнаас шат дараатай олон ажлыг зохион байгуулсны үр дүнд алтны худалдан авалт нэмэгдсэн болно.

 

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017.12.04-ний өдрийн А-302 дугаар тушаалаар 2018.01.01-ний өдрөөс Монголбанк алт худалдан авах үнийг Лондонгийн Үнэт Металлын Зах дээр хамгийн сүүлд тогтоосон үнээс 2 ам.долларыг хасч тогтоохоор болсон гэдгийг иргэд, аж ахуйн нэгжүүдийн сонорт хүргэж байна.

 

ЭХ СУРВАЛЖ: https://www.mongolbank.mn

Гадаад валютын нөөцийг 692.1 сая ам.доллараар нэмэгдүүлэв
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг