Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Ховдын дулааны станцад гал гарчээ
2017.12.27

Ховд аймгийн “ Ховд дулааны станц” ТӨҮК дулааны станцад  2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гарсан гал түймрийн нөхцөл байдалтай танилцах, үүрэг чиглэлээр хангах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр болон Түлш эрчим хүчний яамны дулааны хэлтсийн дарга Т.Батдондог нараар ахлуулсан шуурхай ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.

 

 

 

 Ажлын хэсэг аймгийн Онцгой комиссын хуралд оролцож, нөхцөл байдлын талаар мэээлэл сонсож, Дулааны станцын тогтвортой ажиллагаа, сэргээн босголтын ажлын явцтай танилцан,  удирдлагуудад дараах үүрэг даалгавар өглөө. Тухайлбал,

 

-хариуцлагатай жижүүрийг төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагыг гарган ажиллуулах, жижүүрлэлтийн хуваарийг гаргах,

 

-гал гарсан эзэн шалтгааныг цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллага бодитоор тогтоох, шуурхай зохион байгуулах,

 

-дулааны станцын барилга доторх зарим тоног төхөөрөмжийг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх, дулаалах, гадна том хаалганаас дулаан алдахаас сэргийлэх,

 

-шөнийн нөхцөлд ажиллах бие бүрэлдэхүүний хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангах,

-барилгын галд өртөж шатсан цонхийг сэргээн засварлах ажлыг аж ахуйн нэгж, байгууллагаар шуурхай засварлуулах,

 

-сумын шуурхай командыг тодотгож, шаардлагатай тохиолдолд нүүрс зөөвөрлөлтийн үйл ажиллагаанд оролцуулах, хүч хүрэлцэхгүй тохиолдолд ард иргэдийг дайчлах, зардлыг хуулийн дагуу сумын удирдлага хариуцаж ажиллах,

 

-сэргээн засварлалтын хугацаанд явцын хяналтыг зохион байгуулах зэргийг үүрэг болголоо гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Ховдын дулааны станцад гал гарчээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг