Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Өсвөр үеийнхнийг “хамгаалалтад авъя”
2017.12.27

 

Сүүлийн үед өсвөр үеийнхнийг тойрсон баталгаатай, баталгаагүй сэтгэл сэрдхийлж, зүрх шимшрүүлсэн мэдээлэл олонтаа гарч байна. Өсвөр насныхан бэлгийн хүчирхийлэлд өртөж, “хулгайлагдаж”, хар тамхи хэрэглэж, мансуурлаа гэх зэргээр. Тэр байтугай ДОХ-ын халдвар тээгчдийн тоонд ч багтжээ.

 

Олон нийт анх  ДОХ гэдэг  халдварт өвчин зөвхөн гадаад оронд  л гардаг мэтээр хүлээж авдаг байлаа. Гэвч энэ аюулын харанга тэртээ 1992 онд  манай иргэдээс илэрсэн гэх түгшүүрт мэдээ нэг хэсэгтээ л олныг цочроосон.  Харин өнөөдөр байдаг л өвчлөл мэт хүлээж авах хандлага нийтлэг болжээ.

 

Гэвч өнгөрсөн хугацаанд ДОХ-ын халдвар тээгчдийн тоо хасагдах бус нэмэгдэж ирсэн мэдээллийг мэргэжилтнүүд хэлж, анхааруулсаар байна. Тэр дундаа энэ өвчний халдвар тээгчид насны хувьд залуужиж, тэр дундаа өсвөр насныхны хамарч байгаа нь туйлын эмгэнэлтэй.  Албан мэдээллээр, Монголд ХДХВ/ДОХ-ын 249  тохиолдол бүртгэгджээ. Үүнээс он гарсаар шинээр 24 хүн оношлогдсон байна.   Энэ халдварыг тээгчид жилээс жилд нэмэгсээр ирсэн нь дээрх тоон баримтаас харагдаж байна. ДОХ-ын халдварыг  99.1  хувь нь бэлгийн замаар халдвар авсныг тогтоожээ.  ДОХ-ын халдвар тээгчдийн хамгийн залуу нь 15-19 насныхан байна  гэх сэтгэл сэрдхийлгэсэн мэдээлэл гарсан байсан. Энэ нь өсвөр залуу үеийнхийг төр, засаг анхааралдаа авах болсныг сануулж  буй дохио.  Ямар ч эцэг эх хүүхдээ эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө зүтгэдэг. Гэхдээ өнөөгийн нийгэмд амжиргааны түвшин, ангиа давхрагаасаа хамаараад  зарим нөхцөлд хүүхдэдээ тавих анхаарах сулрах,  хүүхдийн хүмүүжил  гэр бүлээс гадуур гээгдэж  орхигдох хандлага илэрч байгааг хэн хүнгүй гадарлана. Эцэг эхийн хараа хяналтаас орхигдсон хүүхэд залуучууд бусдад уруу татагдан, буруу замаар ордгийг ардчилсан нийгэмд шилжсэн эхний үеүд тодхон харуулдаг. Тэр үед “тэнэмэл хүүхэд”-ийн бүтэн арми  “төрж” байлаа.  Гэвч гэр бүлийн хараа хяналтнаас гадуур орхигдсон  өсвөр үеэ эрүүл саруул өсөн торниулах үүрэг төрд ногддог.

 

Ер нь төр, засгаас халдварт өвчнөөс сэргийлэх талаар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгаж, хэвлэл мэдээлэл ч олон нийтэд анхааруулах, сэрэмжлүүлэх, урьдчилсан сэргийлэх талаар  мэдээлж, аль аль  талдаа үүргээ тодорхой түвшинд гүйцэтгэсээр ирсэн.  Энэ сард буюу жил бүрийн 12 дугаар сарын 1-нд  ДОХ-ын эсрэг олон улсын өдрийг тэмдэглэдэг. Энэ жилийн тухайд “Би чадна, харин та” гэсэн уриатай явагдсан. Энэ өдрийг олон нийт энгийн тэмдэглэлт өдөр мэт хүлээж аван, энгэртээ улаан тууз  зүүсэн төдийгөөр хүлээн авч болохгүйг  дээрх өвчны халдвар тээгчдийн тоо, мэргэжилтнүүдийн зөвлөгөө, урьдчилсан сэрэмжүүлэг бидэнд анхааруулсаар байна.

 

Энэ Засгийн газрын тухайд 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хүний дархлал хомсдлын вирүс, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авна” гэж тусгасан. Энэ хүрээнд  "Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах" үндэсний хөтөлбөр баталж, хэрэгжүүлэх”, “Гэр бүл төлөвлөлт, жирэмсний хяналтын чанар, хүртээмжийг сайжруулах замаар төрөлхийн хөгжлийн гажиг, тэмбүүгийн тохиолдлын тоог бууруулах”,  “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд сүрьеэгийн оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппарат, оношлуураар үе шаттайгаар хангах”, “ Нийт хүн ам, ялангуяа эрсдэлт бүлгийн хүн амд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх сургалт, сурталчилгааны цогц арга хэмжээ авах”,  “ХДХВ/ДОХ-ыг илрүүлэх оношлуурын болон эмчилгээний хяналтын зардлыг улс, орон нутгийн төсөвт үе шаттайгаар тусгаж, санхүүжүүлэх” зэрэг арга хэмжээг үе шаттай авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм билээ.  Уг хөтөлбөр хэрэгжсэнээр халдварт өвчнийг илрүүлэх оношлогооны аппаратыг нэмэгдүүлж, эрт үед нь илрүүлснээр ХДХВ-ийн халдварын бага тархалтыг тогтоон барих  зэрэг үр дүн гарга гэсэн зорилт дэвшүүлжээ.

 

Цаашлаад Төр, засгийн энэ бодлого цаасан дээр төлөвлөгдөж бус  үр дүнгээ өгч, зорилтот бүлэгтээ хүрч хэрэгжихгүй бол өсвөр үеийнхэн аюулын харангад ойрхон байна. Цаашлаад  төр залуу үеэ “хамгаалалтдаа авч”, ирээдүйд эрүүл чийрэг  Монгол хүнийг бэлтгээсэй.

Н.Энхлэн

 

Өсвөр үеийнхнийг “хамгаалалтад авъя”
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг