Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Гарсиа: “Би дунд жингийн аваргаа эргүүлэн авах болно”
2017.12.27

Дэлхийн хөнгөн болон хагас хөнгөн жингийн аварга асан Дэнни Гарсиа хоёр дугаар сард замналынхаа анхны ялагдлыг Брэндон Риост амссанаас хойш өөр ямар нэгэн тулаанд ороогүй байсан. Тэгвэл шилдэг боксчидын нэг маань дахин тулаанд орох гэж байгаа талаар түүний багийнхан мэдэгдлээ.

 

 

Лас Вегасын Мандалэй Бэйд болох уг тулааны товыг 2 сарын 17-нд болно гэж мэдэгдлээ. Энэ үдэш Америкын ялагдашгүй тулаанч Дэвид Бенавидез өөрийн бүсээ хамгаалахын тулд Румыны боксер Роналд Гаврилтай мөн тулалдана.

 

Гарсиагийн хувьд 33-1 гэсэн амжилттай бөгөөд нийт 19 тулааныг хугацаанаас нь өмнө дуусгаж байжээ. Харин замналдаа ганц ялагдсан тулаан нь энэ гурван сард тохиосон юм. Тун ойрхон өрсөлдсөн уг тулаанд  Кэйт Турман маш ойролцоо оноогоор WBC, WBA холбооны бүсээ алдаж байсан. Тэгвэл түүнээс хойш анх удаагаа дахин рингэнд гарах гэж байгаа Гарсиа “Рингэндээ буцаж гарах гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Өмнөх тулаанаас хойш надад сэхэл авах амралтын хугацаа хэрэгтэй байлаа. Бие маань ч гэсэн илаарших шаардлагатай байсан. Одоо харин ирж буй ондоо маш их хичээж, дунд жингийн аварга цолоо эргүүлэн авах болно. Энэ жил миний жил байх болно” гэж сэтгүүлчдэд өгсөн ярилцлагатаа дурьджээ.

 

Түүний ярианаас үзвэл ирэх онд багтаан Риосыг ялсныхаа дараа бүсний төлөө тулаан хийхээр харагдаж байна. Харин боломжит өрсөлдөгчдөөр хоёр холбооны аварга Турман, IBF-ийн дунд жингийн аварга Эррол Спэнс, WBO-ын аварга Жэфф Хорн нар нэрлэгдэнэ.

 

Б.Энх-Амгалан

 

 

Гарсиа: “Би дунд жингийн аваргаа эргүүлэн авах болно”
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг