“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Холливуудад мэндэлсэн бяцхан одод
2017.12.28

Энэ онд холливуудын алдартнуудаас мэндэлсэн бяцхан үрсийн талаарх мэдээллийг хүргэж байна.

 

Билли Жоэл

 

 

Америкийн рок хөгжмийн домог болсон хөгжимчин, дуучин Билли Жоэлмерикийн рок хөгжмийн домог болсон хөгжимчин, дуучин Билли Жоэл өнгөрсөн аравдугаар сарын 24-нд 68 насандаа Рэми Энн Жоэл гэх охинтой болжээ.

 

Жасон Биггс

 

 

“Америк бялуу” киноны од, жүжигчин Жасон Биггсийн гэргий Женни Моллин өнгөрсөн аравдугаар сарын 2-нд хүүтэй болсон билээ. Хос хүүдээ Лазло гэх нэрийг хайрлажээ.

 

Эрик Трамп

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Эрик Трамп өнгөрсөн есдүгээр сарын 12-нд анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Тэрбээр хүүдээ Лук гэх нэрийг хайрлажээ.

 

Серена Уильямс

 

 

АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс өнгөрсөн есдүгээр сарын 1-ны өдөр амаржиж, охинтой болсон билээ. Тамирчин бүсгүйн нөхөр “Reddit” порталын үүсгэн байгуулагч Алексис Оганян бяцхан охиндоо Алексис гэх нэрийг хайрлажээ.

 

Марк Цукерберг 

 

 

“Фэйсбүүк” хуудсыг үндэслэгч Марк Цукерберг эхнэр Присцилла Чан өнгөрсөн наймдугаар сарын 28-нд хоёр дахь охиноо өлгийдөн авсан билээ. Хос охиндоо “August” гэх нэрийг хайрлажээ.

 


Жэсон Стэтхэм

 

 

“Тээвэрлэгч” киноны од Жэсон Стэтхэмийн сүйт бүсгүй Рози Хантингтон өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд амаржиж, хүүтэй болсон юм. Хос хүүдээ Жак Оскар Стэтхэм гэр нэрийг хайрлажээ.

 


Жей Зи

 

 

Реппер Жей Зигийн гэргий, дуучин Бейонси өнгөрсөн долоодугаар сарын 13-нд ихэр хүү төрүүлсэн билээ. Хос хөвгүүддээ Руми, Сир гэх нэрийг хайрлажээ.

 


Жорж Клуни

 

 

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клунигийн эхнэр, өмгөөлөгч Амаль Клуни өнгөрсөн зургаадугаар сарын 6-нд амаржиж, ихэр хүүтэй болсон билээ.
 
 

Сиара

 

 

Дуучин Сиара болон  “NFL”-ийн од Руссел Вилсон нар өнгөрсөн аравдугаар сарын 2-нд охинтой болсон билээ. Хос охиндоо Сиенна гэх нэрийг хайрлажээ.

 

Брэдли Купер

 

 

Холливуудын нэрт жүжигчин Брэдли Купер болон супермодель Ирина Шейк нар өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд охинтой болсон билээ. Хос охиндоо Ле Деа Сейна гэх нэрийг хайрлажээ.

 

Бенедикт Камбербэтч

 

 

Холливуудын нэрт жүжигчин Бенедикт Камбербэтчийн гэргий Софиа Хунтер өнгөрсөн  гуравдугаар сарын 3-нд хүүтэй болсон билээ. Жүжигчин эр хүүдээ Хал Ауден Камбербэтч гэх нэрийг хайрлажээ.

 

Лиам Пейн

 

 

Британийн нэрт дуучин Шерил өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд анхны хүүхдээ өлгийдөн авсан билээ. Дуучны найз залуу “One Direction” хамтлагийн гишүүн Лиам Пейн хүүдээ Биэр гэх нэрийг хайрлажээ.

 

Марион Котиллард

 

 

Францын жүжигчин Марион Котиллард өнгөрсөн гуравдугаар сард охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Марсел гэх нэрийг хайрлажээ.  

 

Гал Габот

 

 

“Warner Bros”-ийн шинэ бүтээл “Wonder Women” киноны гол дүрийг бүтээсэн, жүжигчин Гал Габот өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд Яарон гэх охинтой болсон билээ.

 

Зое Салдана

 

 

“Аватар” киноны од Зое Салдана өнгөрсөн хоёрдугаар сард Зен гэх хүүтэй болсон билээ.

 

Наталиа Портман

 

 

“Оскар”-ын шагналт Наталиа Портман өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд Эван гэх охинтой болжээ.

 

Фаррелл Уилъямс

 

 

Дуучин Фаррелл Уилъямс өнгөрсөн нэгдүгээр сард гурван ихрийн аав болсон юм. Өнөөг хүртэл хүүхдүүдийн нэр болон хүйс нь нууц хэвээр байна.

 

Жанет Жексон

 

 

Дуучин Жанет Жексон 50 насандаа Эисса гэх хүүтэй болсон билээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Холливуудад мэндэлсэн бяцхан одод
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг