“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
2017 оны Монголын шилдэг 10 тамирчинг ШУУД нэрлэж байна
2017.12.28

Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд цуурайтуулсан шилдэг 10 тамирчинг ШУУД.мн нэрлэж байна. Улиран одож буй 2017 онд амжилт, ялалтаар дүүрэн байсан энэ тамирчдыг ямар нэг байдлаар эрэмбэлж дугаарлаагүй гэдгийг энд тэмдэглэе.  Ингээд 2017 оны Монгол Улсын шилдэг 10 тамирчинтай танилцана уу.

 

Хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа, 26 настай. Унгарын нийслэл Будапешт-2017 ДАШТ-нд -57 кг-ын жингийн ангилалд алтан медаль хүртсэн. 

 

Ингэснээр тэрбээр дэлхийн аварга болсон хоёр дахь эмэгтэй жүдоч болсон.

 

Үүнээс гадна Мастерс тэмцээнд түрүүлсэн нь түүний энэ онд гаргасан томоохон амжилтуудын нэг нь байлаа. Уг хоёр тэмцээнд хоёуланд нь Японы ирээдүй гэгдээд буй Цукаса Ёшидаг буулган авсан. ДАШТ-эд 13 минут барилдсан барилдаан нь CNN агентлагийн нэрлэсэн энэ оны хамгийн шилдэг барилдаануудын нэгээр нэгээр тооцогдож, нийтлэл нь хүртэл гараад амжсан. Харин Мастерс тэмцээний түрүүг хүртсэнээр 4 дэх удаагаа тус тэмцээнд түрүүлсэн юм. Энэ нь уг тэмцээний хүрээнд хосгүй амжилт болж үлдэж байгаа юм. Үүнээс гадна Хонг Конгод болсон Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээнд аваргалсан. Энэ жил 7132 оноотойгоор жиндээ дэлхийн чансааг тэргүүлж дуусгаж байна. Мөн их дуулга, гран при ангилалын тэмцээнүүдэд 2 мөнгөн медаль, хоёр алтан медаль хүртсэн. Монгол Улсын аварга,  Бөртэ-Чоно наадмын шилдгийн шилдэг тамирчин.

 

 

 

МУГТ П.Орхон, 24 настай. Чөлөөт бөхийн тамирчин. 2017 онд босоо байгаа тамирчин. 

 

Оролцсон бүх тэмцээндээ түрүүлсэн.

 

Үүнд: Парис-2017 ДАШТ, Иван Ярыгины алтан гран при тэмцээн, Польшийн нээлттэй тэмцээн, Испаний Мадридын гран при тэмцээн, цэргийн ДАШТ, Монголиа Опен буюу Монголын нээлттэй тэмцээн, оюутны улсын аварга, ДАШТ-нд оролцох тамирчдыг сонгон шалгаруулах тэмцээн гэх мэт тэмцээнүүд багтана.

 

Энэ жил бүх оролцсон тэмцээнүүдийнхээ турш ердөө ганцхан удаа оноогоор ялагдсан нь цэргийн ДАШТ-ийн үеэр тойргоор барилдах үедээ БНХАУ-ын бөхөд ялагдсан ялагдал байлаа.

 

 

 

 

 

ОУХМ М.Анхцэцэг, 20 настай. Хүндийн өргөлтийн спортоор ДАШТ-ээс анхны алтан медалийг эх орондоо авч ирсэн. Мөн энэ онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж тивийн хошой аварга болсон. 

 

Мөн Ашхабад-2017 азийн танхимын спортын наадамд түрүүлсэн зэрэг томоохон амжилтуудыг үзүүлж 2017 онд амжилт дүүрэн байсан. Монгол Улсын Гавьяат Тамирчин цол тэмдэгт тодорхойлогдоод байгаа.

 

 

 

 

 

ОУХМ Х.Энхтуяа, 27 настай. Паратаеквондогийн спортоор Лондон хотод болсон ДАШТ-д түрүүлсэн.

 

59 орны 263 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд Х.Энхтуяа түрүүлээд зогсоогүй тус тэмцээний “хамгийн үнэ цэнэтэй тамирчин” шагналын эзэн болж дэлхийн эмэгтэй паратаеквондочид дундаа шилдгийн шилдэг нь болсон.

 

 

 

 

 

 

Хөдөлмөрийн Баатар, МУГТ Хакүхо М.Даваажаргал, 32 настай.

 

Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга. Энэ онд тэрбээр гурван башёд түрүүлсэн. Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд 40 удаа түрүүлсэн амжилтаар бүх цаг үеийн түүхэн амжилтыг эзэмшиж байгаа.

 

Үүнээс гадна ирэх оны эхний башёд ёкозуна цолтойгоор барилдах нь тодорхой болсноор Китаноуми аваргын ёкозуна цолтойгоор хамгийн олон башёд зодоглосон гэх амжилттай эн зэрэгцэж ирэх болоод байна.

 

Тэрбээр 1 сарын 14-өөс эхлэх башёд зодоглосноор 63 башёд их аварга цолтой барилдсан гэгдэж бүх цаг үеийн түүхэнд хамгийн урт удаан цолоо хамгаалан барилдсан амжилттай тэнцэж ирнэ. Үүнээс гадна дээд зиндаанд болон, нийт замналынхаа турш хамгийн олон даваа авсан, хамгийн олон башё дараалж түрүүлсэн гэх мэт ихэнхи амжилтууд түүний нэр дээр бүртгэлтэй байдаг.

 

 

 

МУГТ Н.Төгсцогт, 25 настай. Мэргэжлийн бокст хүч үзэхээр АНУ-ыг зорьсон Н.Төгсцогт энэ жил гэмтэл бэртлийн улмаас нилээн зайтай хоёр тулаанд орсон.

 

Гэсэн хэдий ч түүний ялагдаагүй замнал үргэлжилсэн хэвээр байгаа юм. Үүнээс гадна дэлхийн чансаанд 25 дугаар байранд эрэмбэлэгдэж байгаа бөгөөд 2018 онд багтан дэлхийн аваргын төлөө өрсөлдөх боломжтой талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа. Түүний тулаан анх удаагаа спортын төрөлжсөн сувгаар дэлхий даяар цацагдсан зэрэг нь түүний тулааны чансаа нэмэгдэж буйг илтгэнэ. 2017 он бол Төгсцогтын төгс амжилт үргэлжилсэн жил байлаа.

 

 

 

 

 

Д.Ганболор, 22 настай. 

 

Холимог тулаан, Кикбоксын К-1 холбооны сонирхогчийн ДАШТ-нд түрүүлж аварга цолоо хамгаалснаар хошой аварга болсон. 

 

Уг тэмцээн нь Итали улсын Флоренц хотод 12 сарын 9,10-нд болж өнгөрсөн. Түүний хувьд өнгөрсөн жилийн 9 сард Грекийн Афин хотод болсон тэмцээнд анхлан түрүүлж байсан бөгөөд хоёр жил дарааллан медалийн тавцанд хамгийн өндөрт зогсож чадсан юм.

 

 

 

 

МУ-ын арслан Ц. Содномдорж, 31 настай.

 

Монгол улсын отгон арслан Цэдэвийн Содномдорж нь энэ жилийн буюу тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын Хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр, төрийн наадамд хүчит бөхийн барилдаанд 512 бөх зодоглосноос улсын гарьд Ө.Бат-Оршихоор 9 даван түрүүлсэн.

 

Улсын харцага цолноос шууд арслан цолонд хүрсэн.

 

 

 

Г.Угалзцэцэг, 39 настай. 10 сарын 8-нд Улаанбаатар хотноо болсон WBPF холбооны 9 дэх удаагийн бодибилдинг физик спортын ДАШТ-нд түрүүлж гурав дахь удаагаа дэлхийн аварга болсон.

 

Уг тэмцээнд 40 гаруй орны 400 тамирчин өрсөлдсөн юм.

 

 

 

 

 

 

Оюун ухааны тамирчид. Хэн нэгнийг нь онцлох ёсгүй амжилтын эзэд. Тэд оролцсон бүх тэмцээндээ олон дээд амжилт, гиннесийн амжилт тогтоож чаддаг. Хамгийн сүүлд Индонези улсын Жакарта хотод болсон ой тогтоолтын ДАШТ-нд бага, өсвөр, насанд хүрэгчид ангилалд өрсөлдөж боломжит 90 медалиас 57-г нь өөрсдийн болгосон. Энэ үеэрээ дэлхийн 7 дээд амжилтыг шинэчилж, 6 тамирчин нь ОУ-ын Их Мастер цолны болзол хангасан байна. Мөн шигшээ багаараа 22531 оноо цуглуулснаар Дэлхийн номер нэг чансаанд эрэмбэлэгдэж байна. Тэд олон улсад оролцсон тэмцээнүүдээсээ нийт 760 медалийг эх орондоо авч ирээд байна.

 

Б.Энх-Амгалан

2017 оны Монголын шилдэг 10 тамирчинг ШУУД нэрлэж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг