“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Эмнэлэг, гэр хороолол хэсч шоудахаа больцгооё
2017.12.28

УИХ-ын гишүүн С.Бямбацогт 2018 оны чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын эхэнд агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцэж, нийтээрээ утаа гэгч дайсантай тэмцэхийг хүслээ. Тэрбээр:

 

-Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нам хороондоо л үзэлцээд байдаг. Ингэхийн оронд бүгд нийлээд утаатай байлдмаар байна. Дайсан гэж байдаг бол монголчууд бидний дайсан утаа болчихсон байна. Дайснаа дарж авъя л даа. Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ, намууд, төрийн бус байгууллага, иргэдтэйгээ бүгд хамтдаа утаатай байлдъя. Утаагаа л дараад авмаар байна.

 

2017 оны гуравдугаар сард Агаар орчны бохирдлыг буруулах үндэсний хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрт утааг дарах бүх шийдэл суусан, тодорхой ажлууд ч хийгдэж байсан. Энэ ажлуудыг үргэлжлүүлэх, эрчимжүүлэх, УИХ, Засгийн газар ажлаа уялдуулах вэ гэдэг төвлөрч ажиллая. Тэрнээс биш хэсэг бүлгээрээ эмнэлэг хэсээд, гэр хороололд очоод, маск тарааж шоудсан, аргалсан, хэлбэрдсэн байдлаар хандаад бид утааг дарж чадахгүй ээ. Бодлого гаргамаар байна. Ерөнхийлөгч, Засгийн газрыг байлцуулан яаралтай хуралдан урт хугацаанд, богино хугацаанд ингэж ажиллая гэсэн шийдлийг яаралтай гаргах хэрэгтэй байна. 2018 оны УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд энэ асуудлыг хэлэлцэж ярихыг хүсч байна” гэсэн юм.

 

Дашрамд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт агаарын бохирдол онц байдал зарлах хэмжээний гамшгийн байдалд хүрсэнтэй холбогдуулан богино болон урт хугацаанд хэрэгжүүлэх саналаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлээд байгаа. 

Н.Нягт

 

Эмнэлэг, гэр хороолол хэсч шоудахаа больцгооё
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг