Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Цалинг нь барьцаалан оронсууцжуулж болно
2017.12.28

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр хүргүүллээ. “Хүн амын тавь орчим хувь нь амьдарч, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдагдахаас хамгаалуулах үндсэн эрхээ эдэлж чадахгүй хордож, хохирч байгаа нийслэлийн агаарын бохирдлын асуудлыг Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзсэн нь сайн хэрэг боловч төрийн бодлого хэрхэн хэрэгжиж байгаад онцгой анхаарч шийдвэртэй арга хэмжээ авах зүй ёсны шаардлага тулгарч байна.

 

Өнгөрсөн долоо хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр агаарын чанар Улаанбаатар хотын хэмжээнд ихэнх өдрүүдэд “Дунд” болон “Их”, бохирдолтой, гэр хороолол орчим “Маш их” бохирдолтой түвшинд хүрч 2016 оны мөн үетэй харьцуулахад агаар дахь РМ10, РМ2.5 тоосонцорын агууламж 16-27 хувь их,   24 цагийн дундаж агууламжийн хамгийн их нь агаарын чанарын стандартаас 7-13 дахин их байна гэсэн дүн мэдээ надад ирж байгаа бөгөөд Багануур, Багахангай гэсэн хоёр дүүргээс бусад дүүрэгт агаарын бохирдол нэмэгдэж нэн аюултай хэмжээнд хүрч байна” гэдгийг онцлоод  агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлыг УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд судалж, шийдвэрлэхийг хүссэн байна” тухайгаа Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэв. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах саналыг яагаад гаргах гаргах болсон бэ?


-Би 2010 онд БХБ-ын сайд байхдаа утааг цогцоор нь шийдвэрлэх боломж байна гэдгийг судалж байсан. Энэ нь байгалийн баялгаа судалж, баялгийнхаа хоёр хувиар мөнгө босгон хөдөөг хөгжүүлэх замаар хот руу чиглэсэн урсгалыг зогсоох асуудал байсан. Хөдөө орон нутаг хүн амьдрах таатай орчинтой, малаас гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой юм. Харин хотын тухайд, дагуул хотуудыг бий болгож, шилжүүлэх гэсэн цогц шийдэлтэй “Хоёр хувь” гэсэн 17 минутын танилцуулга хийж байсан. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр  маш том улс төр, бизнесийн бүлэглэл гарсан. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг зөвхөн утаатай тэмцэх, бууруулах нэрийдлээр завшсан байгаа. 100 орчим сая ам.долларыг утаагүй зуух гэх мэтээр мөн хэрэглүүлсэн.

 

Миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан буюу 10 дугаар сарын 13-нд “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган” зохион байгуулсан. Энэ чуулганаар утааг бууруулах, багасгах арга шийдлийг хэлэлцсэн ч харамсалтай нь хэнд ч очоогүй. Одоогоос 1 жилийн өмнө 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаад утаатай холбоотой ажлын төлөвлөгөө гаргаад нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон бусад яамдад хүргүүлсэн. Энэ төлөвлөгөөг өнөөдөр харахад зөвхөн 6300 айлыг л цахилгаантай холбосон гэсэн мэдээлэл байна. Энд дахиад л мөнгө идэх аргууд орж ирсэн. Тавантолгойгоос Сайншанд руу 500 км автозам барьж, коксжих нүүрсээр иргэдийг хангана гээд 600 тэрбум төгрөг төлөвлөсөн байх жишээтэй. Гэтэл коксжих нүүрсийг иргэдийн зуух дийлэхгүй.

 

 

Асуудал гараад байх тусам мөнгө зардаг. Мөнгө зарах тусам бизнес болдог. Эрх мэдэлтэй хүмүүс иргэдэд зовлон болж буй зүйл дээр тоглодог асуудал дахин давтагдсаар байна. Иймд агаарын бохирдолтой холбогдуулан Онц байдал зарлах асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд судалж шийдвэрлэхийг яаралтай хүсье гэсэн саналыг өнөөдөр хүргүүллээ. Үндсэн хуулийн 25.2-т зааснаар УИХ Онц байдал зарлах эрхтэй гэж заасан. Тиймээс УИХ өнөө, маргаашгүй хэлэлцэж Онц байдал зарлах эсэхийг шийдэх байх.
 

-Онц байдал зарласнаар ямар шийдэлд хүрэх вэ?

 

-Эцэг эхчүүдээс агаарын бохирдол, утаатай холбогдуулан болон эмнэлгийн орны хүрэлцээ маш хангалтгүй байгаа талаар олон гомдол санал ирж байгаа. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд эмнэлгүүдээр явж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байгаа. Үүнээс гарахын тулд Цэргийн эмнэлэг, ТТАХНЭ-ийг дайчлан шийдэл гаргасан. Энэ эмнэлгүүдэд дөрөвдүгээр сар хүртэл хүүхэд хүлээн авахыг зөвлөсөн саналыг Засгийн газарт хүргүүлсэн байгаа. 


 

Миний дэвшүүлж байгаа саналууд маш тодорхой. Барилга хот байгуулалтын сайд байхад утаанаас салах гаргалгаа, судлах үүргийг надад ҮАБЗ-өөс өгсөн. Улс орнуудад утаанаас салсан туршлага бий. Жишээ нь Куала Лампур засаг захиргааны шинэ хот байгуулсан. Казахстан, Сөүл, Турк гээд олон орны туршлагаас авч болно. Тэгэхээр Засаг захиргааны нэгжүүд, ЭСЯ-д, их сургуулиуд, дотуур байр, музей, зарим урлагийн байгууллагуудыг хотоос гаргах ёстой. Энэ шийдвэрийг яаралтай гаргаж, хавраас ажилдаа орох хэрэгтэй. Ингээд гэр хорооллын иргэдийг ажлын байраар хангаж, орон сууц барих ажилд оруулж, эргүүлээд орон сууцны зээлд хамруулж болно. Нэн яаралтай хийх зүйл гэвэл 2018 онд баригдаж дуусах 80 мянга орчим орон сууц байна. Үүнээс 3600 орчим нь ашиглалтад орчихсон, ус дулаанаа авчихсан байна. Үүнийг төрийн албаны үйлчилгээний ажилчдад цалингаар нь барьцаалан олгож болно. Энэ хэмжээгээр яндан багасна. Энэ мэтчилэн шийдлүүд байна. Үүнийг холбогдох яамдуудтай ярилцаад зөвшилцөлд хүрч байгаа. Гэхдээ энэ саналуудыг Ерөнхийлөгч болсон хойноо ярьж байгаа юм биш. 2010 оноос эхэлж ярьсан.



-Онц байдал зарлах бэлэн бус байна гэсэн асуудал бас гарч байна?

 

-Иргэдээс ирж байгаа гомдол саналыг үндэслээд Ерөнхийлөгч УИХ-д саналаа өгч байгаа юм. УИХ-д эрх нь байгаа. УИХ хэлэлцээд онц байдал зарлах хэмжээнд хүрсэн үгүйг хэлэлцэж шийднэ. Сая УИХ-нд чуулганд С.Бямбацогт гишүүн утаатай нам гэхгүй тэмцэж ялъя гэсэн. Энэ бол зөв. Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг гишүүн мөн утаанд зориулсан мөнгөнд эзэн байгаа, энэ эздийг АТГ шалгаач гэж маш тодорхой санал хэлж байна. Энэ бол эзэнтэй, шийдвэр гаргасан хүнтэй асуудал. Тиймээс утаа нь багасаагүй учир мөнгийг нь буцааж авч, эргэн зарцуулах эрүүл саналууд гишүүдээс гарч байна. 
Н.Энх

 

Цалинг нь барьцаалан оронсууцжуулж болно
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг