Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Рондо 21 жилийн түүхэнд байгаагүй амжилт гаргалаа
2017.12.28

 

Нью Орлеанс Пэликанс багийн холбон тоглогч Ражон Рондо өнөөдөр түүхэн амжилт гаргалаа.  Тодруулбал нэг тоглолтод 25 ашигтай дамжуулалтаар багийн нөхдөө хангалаа. Талбайд 30 минут өнгөрүүлсэн Рондо 2 оноо, 7 самбар, 25 ашигтай дамжуулалт өгсөн юм. Энэ амжилт нь сүүлийн 21 жилийн турш НБА-д харагдаж байгаагүй амжилт болж бүртгэгдлээ.

 

Брүүклин Нэтс багийг 128:113-аар хожсон уг тоглолтын дор хаяж 52 оноо түүний гараар дамжсан гэсэн үг юм. Энэ нь түүний хувьд замналынхаа хамгийн олон дамжуулалтыг өгсөн амжилт болж байгаа юм. Мөн багийн түүхэнд хамгийн олон гэгдэж байсан Крис Полын 22 ашигтай дамжуулалтыг  давхар шинэчилсэн нь энэ.

 

Хамгийн сүүлд нэг тоглолтод 25 ашигтай дамжуулалт өгсөн тохиолдол тэртээ 1996 онд бүртгэгдэж байсан. Лигийн түүхэн дэх шилдэг холбон тоглогчдын нэг Жэйсон Кидд 1996 онд 25 ашигтай дамжуулалтыг хамгийн сүүлд өгч байлаа.

 

Түүний замналын оргил амжилтыг дараах холбоосоос үзнэ үү.

 

 

Б.Энх-Амгалан

Рондо 21 жилийн түүхэнд байгаагүй амжилт гаргалаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг