Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтой ахмадуудад орон сууцны түлхүүр гардууллаа
2017.12.28
 

Шинэ оны босгон дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын  бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан зарим ахмадад орон сууцны түлхүүр гардуулав. 

 

Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль зэргийг үндэслэж, улс нийслэлийн хөгжилд оруулсан хувь нэмэр болон эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан УИХ-ын гишүүн асан, Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн М.Зэнээ агсны гэргий Баянгол дүүргийн иргэн Ж.Бямбаа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Батбаяр, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа нарт тус бүр хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Монгол Улсынхаа төлөө нийслэл Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийн залуу насыг зориулж, хөдөлмөрийн ид бахыг үзүүлэн ажиллаж байсан ахмадуудад орон сууцны түлхүүр гардуулж байгаадаа маш их баяртай байна. Нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж улсаас байр олгодог явдал байхгүй болсон. Гэсэн хэдий ч бид хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтраад тэдний нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа орон сууц барьдаг компаниудтай хамтран иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

 

Өнөөгийн Монгол Улсыг бий болгохын төлөө зүтгэж ирсэн ахмадуудынхаа амьдралын гачигдалтай байдал, эрүүл мэндийн асуудлыг харгалзан үзээд туслалцаа үзүүлж байгаа. Энэ ажил олон нийтийг хамарч чадахгүй байгаа хэдий ч цаашид НЗДТГ-т ирдэг олон зуун өргөдлийг багасгахын төлөө ажиллах болно. Та бүхэнд аз жаргалтай, урт удаан наслахыг ерөөе” хэмээн онцоллоо

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Т.Охобал “Би Монгол Улсын  хамгийн хүнд салбарын нэг болох Налайхын их уурхайд 40 гаруй жил ажилласан. Газрын гүний ажил гэдэг хамгийн хүнд байдаг. Аюулгүйн ажиллагаа ихтэй орчин нөхцөлд насаараа ажилласан. Олон жил улс эх орноосоо орон сууцтай болгож өгөхийг хүссэн өргөдөл бичиж байсан. Харин өнөөдөр миний энэ мөрөөдлийг биелүүлж орон сууцтай болгож байгаа хотын дарга С.Батболдод хязгааргүй талархаж, баяртай байна” хэмээлээ.

 

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Батзаяад НЗДТГ-аас орон сууцны түлхүүр гардуулсан. Түүний урлаг соёлд оруулсан хувь нэмрийг ийнхүү төр үнэлж, эрүүл мэнд, амьдралын гачигдалтай байдлыг харгалзан дэмжлэг үзүүлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяат цолтой ахмадуудад орон сууцны түлхүүр гардууллаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг