“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -17°
Аварга бүсгүй цолоо хамгаалж чадахгүйд хүрлээ
2017.12.28

Анна Музычук бол шатрын спортын аварга. Өдгөө 27 настай бүсгүй 2016 оны ДАШТ-ий рапид болон блиц төрөлд аварга болсон билээ. Гэвч аваргаа хамгаалах ёстой бүсгүйн хувьд ирэх онд Саудын Арабад болох ДАШТ-нд оролцохгүй гэдгээ мэдэгдлээ. Учир нь тэрбээр тус улсын иргэн шиг хувцаслахыг хүсэхгүй байгаа аж.

 

 

“Би хэн нэгний дүрмээр тоглохгүй байхаар шийдсэн. Би абаяа /Исламын шашинт орнуудад бүсгүйчүүдийн өмсөх хувцас/ өмсөхгүй. Би өөрийгөө ямар нэг шашны болон надад хамааралгүй зүйлд хамааралтай хүн болгомооргүй байна” гэж фэйсбүүктээ пост бичжээ.

 

Учир нь тус улсад болох ДАШТ-ий үеэр эмэгтэй шатарчдыг гудамжинд  эрэгтэй хүнгүйгээр явах, абаяа өмсөхгүйгээр тэмцээн болон тэмцээний гадуур явахыг хориглосон журам гаргасан юм. Тэрбээр уг тэмцээнд өөрийн дүү охинтойгоо оролцохгүй гэдгээ уламжлаад, арьс өнгө, шашин шүтлэгээр хүний эрх чөлөөнд халдсан ийм тэмцээнийг өнжинө гэдгээ мэдэгдсэн нь энэ юм.

 

Тэрбээр мөн BBC агентлагт өгсөн ярилцлагатаа “Дэлхийн аваргын түвшний иймэрхүү тэмцээнүүд хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг ноцтойгоор зөрчдөг орнуудад зохион байгуулагдахгүй байх хэрэгтэй” гэж тодотгосон юм.

 

Саудын Арабад болох уг ДАШТ-ий төсөв нь 1.5 сая ам.доллар болж байгаа бөгөөд  блиц буюу 10 минутын цагтай, рапид буюу 15 минутын цагтай төрлөөр явагдах юм.

 

Цаашлаад Музычук “Би өөрийн байр сууриндаа үнэнч байх болно. Тиймээс уг тэмцээнийг өнжинө. Уг нь тав хоног үргэлжлэх уг тэмцээнд олон тэмцээнд оролцдогийг нийлүүлсэнтэй тэнцэх хэмжээний зүйлийг олж авдаг юм” хэмээжээ.

 

Гэхдээ эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа нь уг тэмцээний дагуулж буй ганц асуудал биш юм. Өмнө нь 2016 онд Саудын Арабын гранд муфти буюу эрх барих хамгийн дээд албан тушаалтан шейх Абдулазиз Аль Шейх нэгэнтээ Исламын шашинд хориглодог тухай дурьдаад шатрын спортын цаг гарзадсан зүйл бөгөөд зөвхөн өөртөө дайсан бий болгодог, мөн үүнийг тоглуулдаг газруудад мөрийтэй тоглоом цэцэглэдлэг зэргээр шүүмжилж байсан удаатай аж.

 

Эдгээрээс гадна Саудын Арабын эрх баригчид улс төрийн сөргөлдөөнтэй байдаг Израйль, Иран гэх мэт орнуудын тамирчдын визийг түдгэлзүүлэн буцаагаад байгаа юм.

 

Б.Энх-Амгалан

 

 

Аварга бүсгүй цолоо хамгаалж чадахгүйд хүрлээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг