Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Холливуудын шинэхэн хосууд
2017.12.29

Энэ онд хуримаа хийсэн холливуудын алдартнуудыг сонирхуулж байна.

 

Кейт Аптон

 

 

Загвар өмсөгч Кейт Аптон өнгөрсөн арваннэгдүгээр сард “MLB”-ийн Хьюстон Астростой хуримаа хийсэн юм. Хос өнгөрсөн 2014 онд сүй тавьцгаасан билээ.

 

Серена Уильямс

 

 

АНУ-ын нэрт тамирчин Серена Уильямс “Reddit” порталын үүсгэн байгуулагч Алексис Оганян нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд хуримаа хийсэн билээ.

 

Жасон Момоа

 

 

“Хаан ширээний тоглоом” цувралын од, жүжигчин Жасон Момоа, Лиза Бонет нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд хуримлажээ.

 

Жулиа Стилес

 

 

Жүжигчин Жулиа Стилес олон жилийн турш үерхсэн Престон Күктэй өнгөрсөн арваннэгдүгээр сарын 5-нд гэрлэжээ.

 

Стив Уандер

 

 

Нэрт дуучин Стив Уандер олон жилийн турш хамтран амьдарсан Томеека Робинтай өнгөрсөн долоодугаар сарын 14-нд гэрлэжээ.

 

Жессика Частайн

 

 

Жүжигчин Жессика Частайн таван жил болзсон Гайн Лусатай өнгөрсөн зургаадугаар сарыэ 10-нд хуримаа хийсэн юм.

 

Бен МкКензие

 

 

Жүжигчин Бен МкКензие, Морена Баккарин нар өнгөрсөн тавдугаар сарын 11-нд хуримаа хийжээ.

 

Миранда Керр

 

 

Супермодель Миранда Керр, “Snapchat” сүлжээний үүсгэн байгуулагч Эван Шпигель нар өнгөрсөн тавдугаар сарын 27-нд хуримаа хийсэн билээ.

 

Пиппа Миддлтон

 

 

Британийн угсаа залгамжлах ханхүү Уилъямын гэргий Кейт Миддлтоны дүү Пиппа Миддлтон тэрбумтан Жамес гэгчтэй өнгөрсөн тавдугаар сарын 20-нд гэрлэсэн билээ.

 

Аманда Сейфред

 

 

Жүжигчин Аманда Сейфред өнгөрсөн гуравдугаар сард Томас Садоскитэй гэрлэсэн билээ.

 

Тирес Гибсон

 

 

“Галзуу хурд” киноны од Тирес Гибсон өнгөрсөн долоодугаар сард хуримаа хийсэн юм.

 

Алисиа Викандер

 

 

“Данийн охин” киноны од Алисиа Викандер энэ сарын 18-нд Мишель Фассбендер гэгчтэй гэрлэсэн юм.

 

Сеан Беан

 

 

“Хаан ширээний тоглоом” цувралын од, жүжигчин Сеан Беан өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд Ашли Мур гэх бүсгүйтэй гэрлэсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Холливуудын шинэхэн хосууд
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг