Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг хуралдлаа
2017.12.28

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2017.12.29) Төрийн ордонд боллоо.

 

 

Уг Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалсан бөгөөд хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Батнасан, Н.Учрал, Д.Эрдэнэбат нар оролцож хуулийн төслийн үзэл баримтлалын талаар тодорхой саналыг  хэлэв.

 

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Дэд ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт Дэд ажлын хэсгийнхэнд хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахдаа эрдэмтэн, судлаачдаар нээлттэй хэлэлцүүлэх, бусад орны улс төрийн намын тухай хуулиудыг судлах, хуулийн төслийн талаар олон хувилбарыг гаргах зэрэг тодорхой чиглэлүүдийг өглөө.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооноос байгуулагдсан уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, О.Батнасан, Д.Гантулга, Д.Оюунхорол, Н.Учрал, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар багтсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ахалсан ажлын хэсэг хуралдлаа
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг