Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
М.Энхболд: Үндсэн хуулийн бүрэн эрхээ УИХ амжилттай хэрэгжүүллээ
2017.12.28

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы энэ оны отгон нэгдсэн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэллээ.

 

 

Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, байгууллага бүр тухайн жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх оныхоо зорилт, хийх ажлыг төлөвлөж байгаа энэ цаг үед 2016 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын үйл ажиллагааг товч дүгнэх нь зүйтэй юм.

 

Шинэ парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд 1 жил 5 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд нийт 525 хууль баталснаас бие даасан хууль 56-г баталсан байна. Мөн Улсын Их Хурлын 162 тогтоол баталжээ.

 

Өмнөх Улсын Их Хуралтай харьцуулахад 1 жил 5 сарын хугацаанд баталсан хуулийн тоогоор 93.7 хувиар илүү, үүнээс бие даасан хуулийн тоо 19-өөр буюу 53.5 хувиар, баталсан тогтоол 20-иор буюу 14.1 хувь өндөр байна. Энэ бол зүгээр нэг тоон үзүүлэлт биш, Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй, ачаалал өндөртэй явж ирснийг харуулж байгаа юм.

 

Түүнчлэн өмнөх парламент хуулийн хугацаанд хэлэлцэн батлаагүй байсан төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн гүйцэтгэл болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг нөхөн баталж, улсын төсөв, төрийн мөнгөний бодлого, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг хууль, бодлогын баримт бичгийг хуулийн хугацаанд баталж ирлээ.

 

Улсын Их Хурлаас баталсан хууль, бодлогын шийдвэрүүд зохих үр дүнгээ өгч байгаа нэгээхэн жишээ бол эдийн засгийн өсөлт 2017 оны эхний 3 дугаар улирлын байдлаар 5.8 хувьд хүрсэн явдал юм гэдгийг онцлов.

 

Тэрбээр цааш хэлэхдээ, өнгөрч буй онд Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийн хүрээнд байгуулагдсан 13 ажлын хэсэгт давхардсан тоогоор 83 гишүүн ажиллаж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, танилцах ажлыг зохион байгуулжээ. Түүнчлэн хяналт шалгалтын мөрөөр Улсын Их Хурлын 2 тогтоол, Байнгын хорооны 6 тогтоол гарч, Засгийн газар болон холбогдох бусад байгууллагад хугацаатай үүрэг, чиглэл өгсөн байна.

 

Ерөнхий сайд, Засгийн газар болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагад хандан Улсын Их Хурлын 17 гишүүнээс 18 асуулга тавьж, 13 гишүүний 11 асуулгын хариуг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонссон. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдын 8 удаагийн мэдээллийг сонсож, улс орны эдийн засаг, нийгмийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлын талаар хэлэлцсэн байна.

 

Нэгтгэн дүгнэвэл Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ зохих ёсоор, амжилттай хэрэгжүүлсэн дүнтэйгээр 2018 онтой золгож байна гээд шинэ онд амжилтаа улам бататгаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа бүрэн хэлэлцэх, олон түмнээс гарч байгаа бодит шүүмжлэлийг хүлээн авч нэгдсэн болон чуулганы хуралдааны ирцийг сайжруулах асуудалд гишүүд, Байнгын хороодын дарга нар илүү анхаарал тавьж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүд, нийт ард иргэддээ маргааш тохиох Монголын ард түмний бахархан дурсвал зохих түүхт үйл явдал Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 106 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээл дүүрэн байхыг хүсэн ерөөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

М.Энхболд: Үндсэн хуулийн бүрэн эрхээ УИХ амжилттай хэрэгжүүллээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг