Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
2017 оны шилдэг Монгол судлаач тодорлоо
2017.12.29

Монгол Улсын Ерөнхийлөгч, Олон улсын Монгол судлалын Холбооны дэд Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр монгол судлаач Анна Дамдинова Цендинаг хүлээн авч баяр хүргэв. Монгол судлаач Анна Дамдинова Цендина Олон Улсын Монгол судлалын холбооны "2017 оны шилдэг Монгол судлаач" шагналыг хүртсэн юм.

 

 

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон Улсын Монгол судлалын Холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга,  доктор С.Чулуун уулзалтын үеэр хэлэхдээ “Өнөөдөр Олон улсын Монгол судлалын холбооноос энэ оны шилдэг монгол судлаач эрдэмтнийг тодрууллаа. Олон Улсын Монгол судлалын Холбооны жил бүр шилдэг нэг монгол судлаачийг шалгаруулж шагнаж байхаар болсон. Энэ шагналын анхдагч нь Анна Дамдинова Цендина гуай болж байна” гэлээ.

 

Олон Улсын Монгол судлалын холбооноос санаачлан жил бүрийн энэ өдөр тухайн жилдээ Монголын судлалд жинтэй хувь нэмэр оруулсан, Монголын өв соёл, хэл, түүхийг судлан дэлхий дахинд таниулж буй нэг Монгол судлаачийг шагнан урамшуулж байхаар тогтоод байгаа юм.

 

Анна Дамдинова Цендина нь Төрийн гурван удаагийн шагналт, Ардын уран зохиолч, ХХ зууны манлай соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн охин бөгөөд дэлхийн Монгол судлалын ууган төв, монгол өв соёлын судалгааны баялаг өв сантай ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Дорно Дахины судлалын Хүрээлэнд ажиллаж байгаа нэртэй монгол судлаач юм. Тэрээр 2017 онд арвин баялаг бүтээл туурвиж, Монгол судлалд үнэтэй хувь нэмэр оруулаад байгаагийн заримаас товч дурдвал, 17-р зууны Монголын тулгар түүхэн 5 сурвалжийн нэг Эртний хаадын үндэслэсэн Их Шар тууж бүтээлийг анх удаа эх, тайлбарын хамт хэвлүүлж, Ц.Дамдинсүрэнгийн Эрдмийн бүтээлийн 9 боть бүтээлийг эмхэтгэн, алдарт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцовын нийтлэгдээгүй монгол судлалын захидал бичгүүдийг Оросын Дорно дахины сонгодог судлалын цувралд нийтлүүлжээ. Мөн ОХУ-д монгол судлалын залуу эрдэмтдийг сургах, тэдэнд Монголын түүх, хэл, уран зохиол, түвд хэлний хичээлийг тасралтгүй зааж байгаа билээ.

 

2017 оны шилдэг Монгол судлаач тодорлоо
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг