Сүхбаатар дүүргийн 17 дугаар цэцэрлэгт их засвар хийнэ Хуурамч хаягаар залилан хийж байгааг анхаарна уу Хойд Солонгос “Пёнчан 2018” наадамд 230 хөгжөөн дэмжигч илгээх санал хүргүүллээ НӨАТ: Энэ сарын 22-ноос өмнө бүртгэлээ баталгаажуулаарай УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Хонконгт ажиллаж байна Ж.Ганбаатарыг ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны даргаар улирууллаа Сургууль, цэцэрлэгүүдэд 230 агаар цэвэршүүлэгч байрлуулжээ Байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо Петерхансел Дакарыг тэргүүлэхэд ойртож ирлээ Монгол улс аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсын нэгээр шалгарав Катрин Зета Жонс: Нөхөр минь эмэгтэй хүнийг дарамталж, гомдоох нэгэн биш Төрийн банкны гүйцэтгэх захирлаар Г.Дөлгөөнийг томилжээ Хөвсгөл өрсөлдөх чадвараар хамгийн эмзэг аймгаар тодорлоо УИХ-ыг хууль дээдлэх зарчмыг зөрчсөн гэж үзжээ Боловсролын салбарын 3400 багш, ажилчид зөвлөгөөнд оролцоно Мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Америк хөлбөмбөгийн од авто осолд орлоо Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдана Ким Чен Уны жорлонг устгаж, зоригийг нь мохоох хэрэгтэй 21-ээс доош насны иргэнд согтууруулах ундаагаар үйлчилбэл үйл ажиллагааг нь зогсооно
Улаанбаатар -31°
”Монголын зэс”-ийн эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ
2017.12.29

 

"Монгол зэс" корпорациас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Мэдээлэлд "Төрөөс булааж авсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын зэс корпорацид эргүүлэн олгох шүүхийн шийдвэрийг биелүүлж эхэллээ. Тодруулбал, УИХ-аас 2017 оны хоёрдугаар сарын 10-нд гаргасан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрд авах шийдвэр хууль зөрчсөн гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон. Улмаар 12 дугаар сарын 7-ны өдөр Дээд шүүхээс Монголын зэс корпорацийн эрхийг сэргээх эцсийн шийд гаргасан юм. Дээд шүүх тогтоолоо уншиж танилцуулсан мөчөөс эхлэн шууд хэрэгжих ёстой. Шүүхийг шүүж, түүнийг нь түдгэлзүүлэх эрх төрийн ямар ч институтэд байдаггүй билээ.

 

Гэтэл Засгийн газрын агентлагууд хэрэгжүүлэх ямар нэг алхам хийлгүй 20 хоносон юм. Өмчөө булаалгаж, үйл ажиллагаагаа бүтэн жил шахам хязгаарлуулсан ч Монголын зэс корпораци хүлээцтэй хандсаар ирсэн. Харин өчигдрөөс /2012,12,27/ Засгийн газар болон холбогдох агентлагуудад шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардсан албан бичиг хүргүүлсэн. Ингээд өнөөдөр ОӨУБЕГ-аас эзэмших эрхийн гэрчилгээг хуучнаар нь буюу төр 51, Монголын зэс корпораци 49 хувийг эзэмшилтэйгээр өөрчилж олголоо.

 

Олон улсад нэр хүндээ унагаад байсан хувийн хэвшлээ илт дээрэлхсэн энэ хэргийг ийнхүү хуулийн дагуу шүүх шударгаар шийдвэрлэж, хэрэгжиж эхэлсэн нь хөрөнгө оруулагчдыг Монголд нааштай хандах нэг хүчин зүйл болно гэдэгт итгэлтэй байна. Саяхан л "Монгол Улс хар жагсаалтад орсон" гэх муу нэр, энэ мэтчилэн хуулиа хэрэгжүүлдэг, эдийн засгийн орчинд ил тод, шударга ёсыг хангадаг гэсэн имижээр солигдох нь гарцаагүй" гэж дурджээ. 

 

Г.ИТГЭЛ

ЭХ СУРВАЛЖ: http://medee.mn

”Монголын зэс”-ийн эрхийг сэргээж, эзэмших эрхийн гэрчилгээг олгожээ
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг