Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
2017.12.29

Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд хүндэтгэл үзүүллээ.

 

 

Тэртээ 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн, наймдугаар Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулж байжээ.

 

 

XX зууны эхэн үед Монголын ард түмэн эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, улс төр эдийн засгийн хувьд бие даан орших туурга тусгаар улсаа дахин сэргээн мандуулсан юм. Цаг түүхийн товчоонд “Монголын цагаагчин гахай жилийн хувьсгал” хэмээн нэршин үлдсэн энэ хувьсгалын ач буянаар хоёр зуу гаруй жилийн турш харийн эрхшээлд байсан Монгол улс тусгаар тогтносон билээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 
 
 
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг