Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Шинхуа: 2017 оны онцлох 10 үйл явдал
2017.12.29

 

1. Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо 2026 оны ДАШТ-ээс эхлэн 48 баг ордог болгох шийдвэр гаргав. 3 багтай нийт 16 хэсэг болон хуваагдаж тоглоно.Уг шийдвэрээр  хэсэг бүрээс 2, нийт 32 баг хасагдах шатанд орж тоглохоор болов.

 

 

2. Хиймэл оюун ухаан дахин хүнтэй өрсөлдөхгүй гэсэн шийдвэрт хүрэв. Го-даамын дэлхийн хамгийн шилдэг тоглогч Кө Жиг deepmind компаны хөгжүүлдэг хиймэл оюун ухаан буулган авсны дараа уг шийдвэр гарав. Өмнө нь 2016 онд мөн дэлхийн аварга, БНСУ-ын тамирчин Ли Сэдолыг  тус хиймэл оюун ухаан 4-1 харьцаатай буулган авч байлаа.

 

 

3. 36 настай Рожэр Федерэр, 31 настай Рафаэл Надал нар энэ оны бүх их дуулгыг хамав. Федерэр Австралийн Нээлттэй тэмцээн болон Уимблдонд түрүүлснээр замналынхаа турш их дуулгын 19 түрүү хүртсэн болов. Харин Надал 10 дахь удаагаа Францын нээлттэй тэмцээнд түрүүлэхийн хажуугаар Нэгдсэн Улсын нээлттэй тэмцээнд аваргалав.

 

 

4. Дэлхийн хамгийн хурдан хүн гэгддэг Усайн Болт зодог тайлав. Тэрбээр дэлхийн 11, Олимпын 8 алтан медальтайгаар замналаа өндөрлүүлж байна.

 

 

5. ОУОХ-оос 2024 оны Олимпын Парист, 2028 оны Олимпын Лос Анжелест зохиохоор олонхийн саналаар хэлэлцэж батлав.

 

 

6. Олон Улсын Олимпын Хорооноос e-sport буюу цахим тоглоомыг спортын нэг төрөл мөн гэж хүлээн зөвшөөрөв. Мөн Азийн Олимпын зөвлөлөөс 2022 оны Ханжоуд болох Азийн тоглолтод esport-ыг үндсэн төрөл болгож багтаав.

 

 

7. 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох багууд эцэслэн тодорхой болов. Исланд болон Панамын шигшээ багууд түүхэндээ анх удаагаа ДАШТ-д орох болсон бол Итали, Нидерланд, Чили, АНУын хүчирхэг багууд энэ удаагийн ДАШТ-ийг зурагтаар үзэхээр болсон. Мөн энэ ДАШТ-д анх удаагаа Ази тивийн төлөөлөл болсон 5 баг оролцох гэж байна.

 

 

8. ОУОХ-оос сэргээшийн төрлийн эм бэлдмэлийг засгийн газрын бодлогоор дэмжиж, Сочигийн Олимпыг луйвардсан хэргээр ОХУ-г Пёнчан-2018 өвлийн Олимпын наадамд оролцох эрхийг нь хасав.

 

 

9. Кристиано Роналдо өөрийн замналдаа 5 дахь удаагаа "Алтан Бөмбөг" буюу дэлхийн шилдэг хөлбөмбөгчний шагналыг гардан авлаа. Ингэснээр нийт авсан тоогоороо Месситэй тэнцэж байгаа юм. Мөн Олон Улсын Хөлбөмбөгийн холбооны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин шагналыг давхар хүртсэн жил байлаа.

 

 

10. Бээжин-2022 өвлийн Олимп болон Паралимпын билэг тэмдэг, уриа үгийг зарлав. Өмнөд хөршид болох уг Олимпын наадмын уриа үг нь "Мөрөөдлийн өвөл", "Дүүлэн нис" гэсэн утгатай байхаар болжээ.

 

Б.Энх-Амгалан

Шинхуа: 2017 оны онцлох 10 үйл явдал
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг