Б.Баттүшиг: Шилдэг 100 компанидаа 9 дүүргээ хуваагаад, утааг арилгах үүрэг өгөх хэрэгтэй БНСУ-ын зээлийг агаар, орчны бохирдлыг арилгахад зарцуулна Дуучин Долорес О’Риордан нас баржээ Баянгол дүүргийн эмнэлгийн ачаалал буурчээ Ж.Чинбүрэн эмчид Эрүүл мэндийн сайд баяр хүргэлээ Трамп, Си Зиньпин нар утсаар ярьжээ “Ибупрофен” эм үргүйдэлд хүргэдэг гэх нотолгоо байхгүй Олимпын аварга Симоне Байлес: Би ч бас хүчирхийлэлд өртсөн Азийн сангийн суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Ким Чен Уны байгуулсан охидын хамтлаг Пёнчанд очно Жошуа, Паркэр хоёрын хэн нь ялагдашгүй вэ УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэргийг АТГ-т шилжүүлжээ АТГ-ын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна Үхрийн шир Хэнтий аймагт 40 мянган төгрөгийн үнэтэй байна Ажилтай ч ажил хайж буй 10 мянган иргэн байна Шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүллээ Насанд хүрээгүй хүүхдийн бичлэгийг тараасан 1000 хүнийг баривчилжээ Донорын хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ Б.Лхагва: Роснефть орж ирэх боломжгүй Харви Вайнштейн халдлагад өртжээ
Улаанбаатар -30°
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавьж ажиллаж байна
2017.12.30

Өчигдөр Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан баг Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүрэг, ЭХЭМҮТ-д хүүхдийн тасагт 10-15 цагийн хооронд ажиллаж, амралтын болон шинэ жилийн баярын өдрүүдээр хүүхдийн эмнэлгүүдийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, хүлээгдлийн байдалтай газар дээр нь танилцаж, дэмжлэг үзүүлж ажиллалаа. Хан-Уул дүүргийн хүлээн авах тасагт 8 хүүхэд үзүүлэхээр хүлээж байсан бөгөөд хамгийн удаандаа 1 цаг хүлээсэн, хүлээн авахад 2 эмч гарах хуваарьтай байсан 1 эмч ирээгүй. Унаа саатсан байх гэсэн Сэхээнд 2 хүнд хүүхэд байсан Эмчилгээ хэвийн үргэлжилж байна.Тасгийн үйл ажиллагаатай 20 орчим минут танилцаад эргээд хүлээн авах тасагт ирэхэд 20 гаруй хүүхэд хүлээж байсан. Ажиллах хуваарьтай нэг эмч ирээгүй, хүлээн авах тасагт эмч нэмж ажиллуулан зохицуулалт хийх шаардлагатай байгаа талаар НЭМГ-ын дарга М.Мөнхдэлгэр, Эмнэлгийн дарга н.Бааст нарт утсаар ярьж үүрэг өглөө.

Өчигдрийн байдлаар 187 хүүхэдтэй.  24 цагийн хугацаанд 104 хүүхэд үзүүлж жижүүрийн хугацаанд 29 хүүхэд хэвтсэн байлаа. Сувилагч нэмэлтээр ажиллаж байгаа мөн 3 үйлчлэгч гэрээ байгуулан ажиллуулж байгаа талаар хариуцлагатай жижүүр эмч танилцуулсан юм.

 

 Сонгинохайрхан дүүргийн  хүлээн ав тасагт хүлээгдэл харьцангуй бага, ЭМГ-ын даргын тушаалаар өрхийн эмнэлэг амралтын өдрүүдэд 10-16 цаг хүртэл ажиллах хуваарьтай ч ажиллахгүй байгаа тул шууд дүүргийн эмнэлэгт ирж, хүлээн авахын эмч өрхийн эмчийн бичиг шаардаж байсаныг газар дээр нь шийдвэрлэсэн юм. 24 цагийн хугацаанд 160 хүүхэд үзүүлж 41 хүүхэд хэвтсэн байна. Хүлээн авахад 2 эмч ажиллаж байсан. 209 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. 

 

ЭХЭМҮТ үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хүлээгдэл үүсч, гомдол гараагүй.Нэмэлтээр 1 эмч, 2 резидент нийт 4 эмч хүлээн авах тасагт ажиллаж байлаа

Эх сурвалж: ЭМЯ

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдалд хяналт тавьж ажиллаж байна
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 17, Лхагва гараг